Түгжрэлийг сааруулахад түгээлтийн машиныг шөнөөр ажиллуулая!

14650322_1121229594632383_8006320088301929015_nЗа гүүглийг нилээн ухлаа. Түгжрэлд нэрвэгдсэн гадны хотуудын дийлэнх нь түгээлтийн автомашинуудаа зөвхөн шөнийн цагаар явуулдаг юм байна. Биднийг бага байхад хотын гудамж шүүрддэг ажилчид мөн л үүр шөнөөр цэвэрлэгээгээ хийгээд алга болчихдог байлаа. Шөнийн эргүүлээр яваад бууж байхад хар үүрээр Олимпийн гудамжийг шүүрддэг байсан эгч алтангадас одонгоор шагнуулж байсныг санаж байна. Тэд нар 1 дүгээрт хөдөлгөөнд саад болохгүй 2 дугаарт одооных шиг хүмүүсийн ажилдаа явах цагтай уралдаад шороо босгоод байдаггүй байлаа.\эд нарыг буруутгаагүй шүү\.За тэгээд дээр нь зам угаадаг, мод зүлэг усалдаг машинууд мөн ялгаагүй.

Түгээлтийн машинуудын тухайд талх чихэр ххк өдөрт 73 машин түгээлтэнд явдаг, атар өргөө өдөр болгон 10-12 машин сул зогсдог, мах маркет:, өгөөж-чихэр боов 50 орчим түгээлтийн машин ажилладагаас 10 нь өдөр бүр зогсдог, дээр нь хүнсний, аж үйлдвэрийн бараа түгээлтийн жижиг компаниудыг оруулах юм бол хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудын 10 орчим хувийг эзлэнэ. Ерөөсөө л дугаарын хязгаарлалтаас нь чөлөөлөөд орой 23 цагаас өглөөний 06 цагийн хооронд түгээлт хийхээр зохицуулчихъя. ТҮК ий үйл ажиллагааг ч мөн адил хөдөлгөөн сийрэг үед зохион байгуулмаар байна.
Өглөө нийслэлчүүдийг ажилдаа гархад хот цэвэрхэн, усалсан, бараа товарууд дэлгүүртээ очсон жин тан. Ид түгжирлийн үед шороо босож, хогийн сав нь нэг эгнээг хаахгүй, том том амбаартай машинууд нэгдүгээр эгнээг эзэлж ундаа ус буулгах нэрээр иргэдийг бухимдуулахгүй. Ийм л хот баймаар байна.Засгаас нэг ч төгрөг гарахгүй түгжирлийг багасгахад бага ч болов сааруулах шийдэл.

 

Самбуугийн Энхтөр

https://www.facebook.com/photo.php?fbid=1121229594632383&set=a.283325571756127.70750.100002360598251&type=3&theater


URL:

Нэр: unshigch Огноо: 18 October 2016

tiim shuu

Нэр: Rufus Williamston Огноо: 12 November 2019

Сэтгэгдэл бичих