Тээврийн хэрэгслийн хорт утааг бууруулах арга хэмжээ авна

4131

Зам, тээврийн хөгжлийн яам хорт утаа их хэмжээгээр ялгаруулж байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж, үзлэг, үйлчилгээг сайжруулах талаар холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгчээ. Ингэснээр дээрх асуудлыг цэгцэлж, нийслэлийн утааг бага ч болов бууруулах ач холбогдолтой гэдгийг тус яамныхан хэлж байна. Том оврын  их багтаамжийн автобус болон тээврийн хэрэгслийн  утаа, тортгийн хэмжээ их байгаа талаар иргэдээс байнга санал, гомдол ирж байгаа тул ийнхүү арга хэмжээ авахаар болжээ.  Зам, тээврийн хөгжлийн яамнаас хорт утаа, тортог ихээр ялгаруулж байгаа тээврийн хэрэгсэл, автобусны техникийн хяналтын үзлэгийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгасан байна.  Цаашид дээрх ажлын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шат дараатайгаар арга хэмжээ авах аж.  Энэхүү ажлын хүрээнд Хууль зүй дотоод хэргийн яам хар утааны эсрэг аяныг дэмжиж, хамтран ажиллахаар болжээ. Ингэхдээ Замын цагдаагийн албан тушаалтнуудыг үүрэгжүүлж, хамтарсан ажлын хэсэг байгуулах юм.


URL:

Сэтгэгдэл бичих