Сонгуулиар 943 автобус иргэдэд үйлчилнэ

4137

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль  аравдугаар сарын 19-ний лхагва гарагт Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд явагдана. Энэ өдөр бүх нийтээр амарна.

Иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээг ажлын өдрийн гаралт болон ажлын өдрийн цагийн хуваариар өглөөний 06:45 цагаас оройны 22:30 хүртэл ажиллуулахаар Нийслэлийн тээврийн газраас зохицуулалт хийжээ.

Үүний дагуу маргааш их багтаамжийн 921, бага оврын 22 нийт 943 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллах юм байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих