Дэлхийн 3-р дайн болох бодит аюул ирсэн үү?

15“Дэлхийн 3-р дайн болох бодит аюул ирсэн үү” гэдэг асуултанд энэ чиглэлд анхаарлаа хандуулж байдаг хүмүүс бүгдээрээ адилхан “тийм” гэж хэлж байна. Дайн дажны асуудлаар дагнасан олон улсын мэргэжилтнүүд “Байдал тун ч эгзэгтэй байна, дайн гарах нь” гэж байгаа. Өөр гарах гарцгүй мухардалд орсон асар цөөнх гэмт бүлэглэл цагаандаа гараад удаж байна. Долларын пирамидынх нь нуралтыг дайнаар л аргалах боломжтой. “Дайн хийж ашиг олох юм уу, Оростой дайтах уу?” гэж асуужээ. Оросыг заавал оролцуулахгүй бол “Дэлхийн дайн” нь болдоггүй. Тиймээс одоо ч Оросыг үргэлж өдөж хатгаж байгаа. Учир нь Орос хүчирхэгжвэл тэдний эсрэг бас нэг хүчирхэг гүрнийг санхүүжүүлж зээл олгож зэвсэглэж дайтуулан хоёуланг нь сулруулж авах хэрэгцээнээс Дэлхийн дайн үүсдэг зүй тогтолтой. Гол цус урсдаг талбар нь Орос, Европын газар нутаг. Учир нь тэд л асар том хэмжээний цэргийн ажиллагаа явуулах боломж, хүч нөөц, зэвсэг техникийн үйлдвэрлэлийн бодит чадвартай, зээлийн болон бусад хангамжийн асар их хэрэгцээ шаардлагыг бий болгох потенциальтай байсан юм. Тэр нь арлын Англи, Америкийн эрх баригч хүчнүүдэд “холбоотон” нь гээд бусдын араас хутга дүрээд, хор найруулж дайсантай нь тал талд нууцаар эвсээд сууж байх сайхан боломжийг өгдөг. Дэлхийн 1,2-р дайн яг ийм тавилаар явсан. Одоогийн Европын Холбоо, түүний гол улс Герман, цаана нь хилийнхээ бүх зурвасын дагуу дайсандаа шахагдсан байгаа Орос, дунд нь байгаа Украйны төрийн эргэлтийн асуудал нөгөө л хуучин 2 дайны тавилыг давтах гэсэн оролдлого байсан. Гэхдээ Украйнаас бусад нь ухаан суусан тул (ялангуяа Герман) тийм ч амархан дайтчихгүй тэсэж байна. Англи Европын холбооноос гарсан нь ч үүнтэй бас холбоотой. 90 онд хүйтэн дайнд ялагдаад нэг хэсэг хамаг бүхнээ Баруунд алдсан байсан Орос өндийж эхэлсэн нь бажга авахуулж байгаа. Дайнаар ганцхан ашиг олдог юм биш. Өрсөлдөгчдөө дарж сулруулж, задалж, үгүй хийж, нөлөөллийн бүс болон зах зээлээ өргөтгөх, өр зээлээ хүчингүй болгож авах, хүч нөөц баялгийг нь хяналтандаа оруулах асуудал байдаг. Харин энэ удаа өөрсдийнх нь хийсэн үйл лай асуудал болж буцаж ирсэн. Учир нь тэвчээрт хязгаар бий, оргүй хоосноос мөнгө хэвлэж бусдын хүч баялгийг сольж авч байгаа явдал нь бүх улс орнуудыг өр зээл, зохиомол хямралд хүргэж байгаа. Үүнтэй тэмцэхээс өөр аргагүй байдалд тэд бүх улс орнуудыг оруулж байгаа. Шууд ил колоничилдог байсан үе дуусангуут мөнгө-банк-санхүүгийн колоничлол нэвтрүүлсэн нь ингээд явахаа болилоо. Одоо үүнийг нь нураагаад улсууд өөрсдийн мөнгөн тэмдэгтээ доллароос чөлөөлвөл энэ улсад цаашаа ингэж галзуурах арга байхгүй болно. Үүний эсрэг Брикс сая хуралдсан. Барууны эрх баригчдын санхүүжүүлж дайн хийлгэж самраад байгаа Ойрхи Дорнодод нь “галыг цурманд оруулах ажиллагаа” явагдаж эхэлсэн. Эрчим хүчний эх үүсвэр, газрын тос, хий, байгалийн баялгийг өөрсдийн хяналтанд оруулах чиглэлийн хуралдаанууд бүс нутгуудад Англи, Америкгүйгээр яваад эхэлсэн. Энэ тохиолдолд цэрэг дайны үйлдвэрлэлээр амьдарч байгаа хэт гүрэнд зэвсэглэлээ эргэлтэнд оруулах боломж бага болох юм. Ази, Номхон далайн гол том орны тэргүүнүүд цөмийн салбарт хамтарна гэж байгаа. Ази, Европыг холбодог боолт улсууд -Турк, Грек учраа олж эхэлсэн. Латин Америк, Ази, Африкийн олон улс орнууд мөн ил далд нүүр буруулах болсон. Гэмт үйлдлийнх нь эсрэг бусад улс орнууд удахгүй тэмцэнэ гэдгийг ч мэдэж байсан тул АНУ дэлхийг бүрхсэн 1000 гаруй цэргийн баазуудаа сүүлийн жилүүдэд ийм хурдан тарааж бэхжүүлсэн юм. Ийм байсан тул тэдэнд дэлхийн дайн хийхээс өөр гарц байхгүй, орох байх газраа олж ядаж байгаа юм. Харин ингэж цайрсан тэдний эсрэг юу ч хийхгүй хараад суугаад байвал нүдэн дээр чинь улс орныг чинь бүрэн самарна. Хүндхэн сонголт байгаа биз?


URL:

Сэтгэгдэл бичих