ЭМНЭЛГҮҮД НИСДЭГ ТЭРЭГНИЙ ЗОГСООЛТОЙ БОЛНО

5“Яаралтай түргэн тусламж”-ийн зориулалтаар ашиглах нисдэг тэрэгний зогсоол байгуулах боломжтой байршлуудын судалгааг ЗТХБ-ын сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсгийнхэн гаргажээ.

Тэд нэгдүгээр эмнэлгийн хашаанд шинээр барихаар төлөвлөж буй зургаан давхар авто машины граж, Түргэн тусламжийн төвийн ар талд болон Сэлбэ голын эрэг дагуу, ГССҮТ-ийн баруун урд авто зогсоол, зүүн талын сагсны талбай, гуравдугаар эмнэлгийн хойд талын авто зогсоол, Түлэнхийн төвийн барилга дээр, БЗД-ийн АУИС-ийн харьяа бага эмнэлгийн барилгын дээвэр зэрэг газруудыг судалж тохиромжтой гэсэн хоёр байршлыг сонгожээ.
Үүний дагуу эхний ээлжид Сэлбэ голын эрэг дагуу болон ГССҮТ-ийн сагсны талбайд нисдэг тэрэгний зогсоол байгуулахаар урьдчилсан байдлаар шийдвэрлэж, цаашид хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулан холбогдох газруудад танилцуулахаар болсон байна.
Б.Орхон
olloo.mn

URL:

Сэтгэгдэл бичих