Амьд лууны бичлэг хийжээ

6Луу хэмээх амьтан бодитоор оршдоггүй гэлцдэг ч тэнгэрт нүргэлэх лууны дуу гэх мэт хэлц үгс хааяа тааралдах нь бий. Эртний үлгэр домогт итгэх юм бол, луу гээч амьтан байнга л газар дээгүүр нисч явдаг байж.  Харин тэдгээр амьтад нь юу байсан талаар өнөөг хүртэл бүрхэг хэвээр явсаар иржээ.

 

Тэд харь гаригийн амьтад уу, эсвэл өөр хэмжигдхүүнт зэргэлдээ ертөнцөөс гэнэт гарч ирсэн зөгнөлт амьтад юм болов уу?

 

Энэхүү бичлэгийг хийсэн хүнд аз таарч, тэрээр Лаосын хилээс холгүй орших Хятадын уулсын дээгүүр нисч яваа лууны бичлэгийг хийх завшаан олджээ.  Харин бичлэгийн эзэн уг амьтныг луу гэдэгт төдийлөн итгэхгүй байгаа учраас зүгээр л нисдэг нууцлаг биет гэж нэрлэсэн байна.

 

Үнэхээр ч нууцлаг гэмээр амьтан харагдана. Шувуу гэхэд төстэй төсөөлөгдчихөөр юм ховор, бас хэмжээгээр нэлээн том. Саяхан гэхэд, Румынд бас иймэрхүү луу харлаа гээд бичлэгийг нь орон нутгийн телевизээр хүртэл гаргаж байжээ.  Тэрхүү бичлэгийн доорх сэтгэгдлүүдээс харахад, румынчууд иймэрхүү луун дүрст амьтантай байнга тааралддаг бололтой.

 

Гэхдээ түүнтэй таарсан хүн бүр ч бичлэг хийж амждаггүй аж. Анх олж хараад учрыг ололгүй шоконд  орж, гэнэт сэхээ аваад зургийг авах гэтэл луу ул мөргүй алга болсон байдаг гэнэ…

 

Dragon Caught on Tape in China

 

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих