“ТЭНҮҮН-ОГОО” КОМПАНИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ШАТЖЭЭ

20Сонгинохайрхан дүүргийн авто үйлчилгээний “Драгон” төвийн урд замд хөдөлгөөнд оролцож байсан “Тэнүүн-Огоо” компанийн нийтийн тээврийн автобус өнөөдөр өглөө  09.00 цагийн үед шатжээ. Автобусны арын хэсэг шатсан бөгөөд Онцгой байдлын Ерөнхий газрын гал унтраах 26 дугаар анги шуурхай ажиллаж галыг унтраасан байна.

Гал гарах  үеэр зорчигчид бэртэл гэмтэл аваагүй бөгөөд галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.


URL:

Сэтгэгдэл бичих