ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

14Эрүүгийн цагдаагийн газрын 4-р хэлтэс, Тусгай ажиллагааны газрын алба хаагчид Эрүүгийн хуулийн 148.3 заасан гэмт хэрэгт сэжигтнээр эрэн сурвалжлагдаж байсан “Гандан бороо” хочтой “Б” гэгчийг энэ сарын 23-ны өдрийн 18.00 цагийн үед Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах гэрээс нь баривчилсан байна.

Сэжигтэн “Б” нь иргэн “Г”-с 150 орчим сая төгрөгийн эд зүйлийг зээлээр авч улмаар зээлийн хугацаа дууссан боловч мөнгийг нь өгөлгүй айлган сүрдүүлсэн, заналхийсэн гэж хохирогчоос гомдол гаргасны мөрөөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст Эрүүгийн хуулийн 148.3 зааснаар хэрэг үүсгэн шалгасан байна.

Шалгалтын хүрээнд дээрх хэрэгт эрэн сурвалжилж байсан сэжигтэн “Б”-г дайчлан баривчлах үед мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд гэрт нь хийсэн үзлэгээр медафитамин төрлийн мансууруулах бодис илэрсэн байна.

Тиймээс сэжигтэн “Б”-д холбогдох Эрүүгийн хуулийн 148.3-т заасан хэрэг дээр нэмж, Монгол Улсын Эрүүгийн Хуулийн 192 дугаар зүйлд заасанаар эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг нэгтгэн шалгаж эхэлсэн байна. Эрүүгийн хуулийн 148.3 т энэ гэмт хэргийг урьд нь энэ хэрэгт болон хулгайлах, булаах, завших, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн 192 дугаар зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах тухай зүйл заалтаар эрүү үүсгэн шалгах юм хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.


URL:

Нэр: Зочин Огноо: 24 October 2016

Эрүүгийн муу элемент одоо ингээд үлдсэн насаа шоронд өнгөөрөх чинь энэ дээ.Шоронд нь хатаа хатаа.

Сэтгэгдэл бичих