АТГ-аас эрүүл мэндийн байгууллагуудыг шалгаж байна

aa1b901c0f404eegreatАвлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн хамтарсан ажлын хэсэг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ажиллаж эхэллээ.

Ажлын хэсэг эрүүл мэндийн байгууллага дахь авлигын эрсдлийг судалгааны үндсэн дээр тодорхойлохын зэрэгцээ авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгах, эрүүл мэндийн салбарт мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хянах, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийх зэрэг чиглэлээр голлон ажиллах юм.

Одоогоор нийслэлийн төвийн 6 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв, Хавдар судлалын үндэсний төв, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл зэрэг II, III шатлалын эмнэлгүүдэд ажиллаад байна. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.