Арнолд Шварцнеггер АНУ-ын ерөнхийлөгч болно

22АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын найманд болно. Хэрэв сонгуульд нэр дэвшигчийн болзлыг хангасан бол жүжигчин Арнолд Шварцнеггер ерөнхийлөгч болохоор хүчээ үзэх байсан гэнэ. Тэрбээр энэ тухайгаа “Adweek”-т өгсөн ярицлагандаа хэлсэн байна.

 

Австрали улсад төрсөн болохоор сонгуульд өрсөлдөх эрхгүй болчихсон болохоос биш хэрэв боломжтой байсан бол би АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх байсан. Би улстөрөөс илүү бодлого тодорхойлохыг хүсдэг хэмээн Шварцнеггер ярьжээ.

 

Өдгөө 69 настай жүжигчин, бодибилдингийн тамирчин Шварцнеггер Калифорни муж улсын амбан захирагчаас улс төрийн гараагаа эхлүүлж байсан бөгөөд тухайн үед хуримтлуулсан туршлага нь ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд хангалттай гэж үзжээ. Тэрбээр өмнө нь нэг бус удаа Цагаан ордны тэргүүн болохыг санаархаж байсан аж.

 

Сонирхолтой нь, Бүгд Найрамдах намын гишүүн тэрбээр намын гишүүн Доналд Трампын төлөө саналаа өгөхгүй хэмээн мэдэгдээд байгаа билээ.

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.zone.mn


URL:

Сэтгэгдэл бичих