Дэлгэцийн донтонг бид л төрүүлж байна

Цахим тоглоом, гар утасны хор хөнөөлөөс үр хүүхдээ хамгаалахын тулд эцэг эхчүүд юу хийх ёстой вэ?

Үүнийг мэдэхгүй, мэддэг ч хэрэгжүүлдэггүй, өсвөр насны хүүхдээ анхаардаггүй байдал ирээдүйд хүүхдийг таны ямар байдалд хүргэх бол.

download-16

Компьютер тоглоом гэдэг бол видео тоглоомын нэг төрөл юм. Видео тоглоомын төрөлд:

  • ТВ ашиглан тоглох
  • Компьютер ашиглан тоглох
  • Интернет ашиглан тоглох
  • Гар утас ашиглан тоглох
  • Гар удирдлагатай тоглоом ашиглан тоглох
  • Зоос ашиглан тоглох тоглоомууд ордог байна. Та гэртээ хүүхдээ сатааруулахын тулд гар утсаа өгөн сатааруулдаг нь ирээдүйд донтох өвчний эхлэл болдог байна. Ямар нэгэн донтох сэдэлтэй болсон хүүхэд архинд, тамхинд, тоглоомонд, эмэнд, сэтгэцэд нөлөөлөх хөндлөнгийн хүчин зүйлст донтдог байна. Мөн тэд ямар ч сэтгэлийн хатгүй, сэтгэл гутралтай болдог. Хүүхдээ багаас нь уйлах, уурлахыг нь тэвчилгүй гар утас, интернет зэрэгт донтох эхийг нь эцэг эхчүүд өөрсдөө бий болгодог.

Манай улс зах зээлд шилжээд видео тоглоом гэгч шинэ зүйлтэй танилцсан. Сүүлийн үеийн тоглоомнууд ихэнхдээ бууддаг, алдаг, хяддаг өнгө аястай ба интернэт, гар утас ашиглан цахим ертөнцөд донтох явдал газар авсаар байна. Тоглоомонд хамааралтай болсон хүүхдүүдэд дараах шинж тэмдэг илэрнэ.

20150907111048-smartphones-france-afp-271213

Сэтгэцийн талаасаа

  • Амархан ядрах
  • Нойрны хямрал
  • Анхаарал төвлөрөлт муудах
  • Мартамхай болох
  • Биеэ барьж чадахгүй, огцом түргэн ууртай болох
  • Булчин татваганах
  • Төрөх үйлийн эмгэг илрэх

Үүнээс үүдэлтэй дараах шинжүүд илэрнэ.

  • Худлаа ярих
  • Хулгай хийх
  • Гадуур тэнэх
  • Хэрцгий догшин, шазруун харилцааг байнга гаргах
  • Хичээлээ таслах
  • Сургуулиас завсардах
  • Буруу зуршилтай болох /архи тамхи, мансуурал/
  • Ахмад хүмүүс болон гэр бүлийнхийгээ үл хүндэтгэх
  • Бусдыг дээрэлхэж зодох, хараалын үг байнга хэлэх
  • Өөртөө гэмтэл учруулах

Энэ мэт өөрийгөө болон өрөөлд гэмтэл учруулах, орчин тойрондоо дасахгүй байх нь элбэг.  Мөн үүнээс гадна биеийн талаасаа

  • Толгой өвдөх, хүзүү чилэх
  • Нүдний угаар хатгаж өвдөх
  • Нүд аргаж чилэх, бүрэлзэх, улмаар нүдний хараа муудах
  • Нүүрний арьс хуурайших
  • Хуруу, гар , бугуйн үений хэлбэр алдагдах
  • Нуруу муруйх
  • Биеийн өсөлт удаашрах
  • Хөдөлгөөний хомсдлоос үүдэн бодисын солилцоо хямарч биеийн дархлаа суларч өвчлөмтгий болох

Энэ мэт шинж тэмдэг таны хүүхдэд илэрч байвал та ямар арга хэмжээ авахаа мэдэх үү? Өөрсдөө бид хүүхдүүддээ донтох өвчний эхийг тавьж өгчихөөд дараа нь эмнэлгийн тусламж хүсдэг. Харин та энэ нөхцөлд :

  • Компьютер , гар утас нь хүний зохистой хэрэглээ гэдгийг ухамсарлуулах
  • Зохистой хэрэглээг бий болгох
  • Тав хүртлэх насны хүүхдэд компьютер, гар утсыг хэрэглүүлэхгүй байх
  • Долоо хоногт хоёр удаа, нэг суухдаа 30-90 минутаас хэтрүүлэхгүй байх
  • Чөлөөт цагаа зөв өнгөрөөж сурах
  • Биеийн тамир спортоор хичээллэх
  • Өөрт тохиолдсон бэрхшээлийг /стресс/ зөв аргаар шийдвэрлэж сурах
  • Өөрийн дуртай ажлаа хийх
  • Мэргэжлээ зөв сонгох
  • Аливаа зүйлийг гэр бүлээрээ хөгжилтэй, сэтгэл ханамжтайгаар хийж байх
  • Гэр бүлийн доторх өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж байх

Энэ мэт шинж тэмдэгийг дээрх аргаар эмчлэх хэрэгтэй. Өөрийн төрүүлсэн хүүхдээ дийлэхгүй болтол нь дэлгэцийн донтой болгодог нь эцэг эхчүүдийн алдаа юм. Гэртээ нэг бүтэн өдрийг интернэтгүй өнгөрүүлж хэвших, гар утас интернэтээс хүүхдээ хол байлгаж өөр дугуйланд явуулах, /усан спорт, шатар, оюун ухааны спорт гэх мэт/, ном уншуулж хэвшүүлэх, гэр бүлээрээ салхинд тогтмол гарч цахим ертөнцөөс холдох зэрэг алхам алхамаар холдох хэрэгтэй. Ирээдүйн үр хүүхдээ ямар нэгэн зүйлд донтсон иргэн болгохгүйн тулд өнөөдрөөс арга хэмжээ авч эхлээрэй.

Б.Саран


URL:

Сэтгэгдэл бичих