Тул загас зарж байсан иргэнийг илрүүлж, шалгахаар болжээ

8“Люмино” хамтлагийн дуучин, Монголын зөв зохистой загасчлалыг дэмжих сангийн тэргүүн, Монголын загасчлах спортын холбоодын нэгдлийн тэргүүн Д.Тэмүүжин хоёр хоногийн өмнө өөрийн фэйсбүүк хуудастаа Эрдэнэт хотод байрлах “Энх” худалдааны төвд тул загас худалдаж буй иргэний талаар мэдээлж, энэхүү зургийн хамт нийтлэсэн билээ.

Үүнийг харсан хүмүүс “Монголын “Улаан ном”, “Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-нд ховор, устаж болзошгүй гэсэн бүртгэлтэй, агнахыг бүрмөсөн хориглосон тул загасыг дураараа барьж, худалдаж буй хүнд хариуцлага тооцох хэрэгтэй” гэж байв.

Тэгвэл өчигдөр Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасаг болон Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Энх” худалдааны төвийг шалгасан тухай мэдээлэл “Өнөөдөр” сонинд нийлэгджээ.

Шалгалтын дүнд “Люмино” хамтлагийн дуучин Д.Тэмүүжингийн олонд түгээсэн мэдээлэл үнэн болохыг тогтоолсон байна.

Улмаар Амьтны тухай хууль зөрчсөн уг иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж шалгахаар болжээ.


URL:

Нэр: aagii Огноо: 26 October 2016

hrani mati prirodu ..i,rodinu

Сэтгэгдэл бичих