УИХ-ын гишүүн асан Г.Уянга ТТЭНН-аас гарсан уу

14775310345811559a6244fӨнгөрсөн оны дөрөвдүгээр сард байгуулагдсан Тусгаар тогтнол эв нэгдлийн намын даргаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга ажиллаж байсан. Тэрбээр сонгуулийн өмнөхөн МАХН-аас гарч, ТТЭНН-ын даргаар томилогдсон юм. Энэхүү намд УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Ш.Сайхансамбуу зэрэг олон улс төрч, бизнесмэнүүд байсан.

Тэгвэл намын дарга Г.Уянгыг тус намаас гарсан талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Гэхдээ ямар шалтгаанаар гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Харин зарим иргэд Г.Уянгыг нэг намд уддаггүй хэмээн ярьж байна.

Тус нам нь 2015 оны дөрөвдүгээр сард байгуулагдаж, 2015 оны тавдугаар сард Улсын дээд шүүхэд бүртгэгджээ.

Намын анхны дарга нь Ц.Баянбилэг гэх эрхэм байдаг аж.

Б.Анир

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих