Сонгуулийн ирц бүрдээгүйд Г.Уянга буруутай гэв

661ea7p4mr312mti887k45pikqТусгааар тогтнол, эв нэгдлийн намын дарга, УИХ-ын гишүүн асан Г.Уянгыг иргэн М.Энхээ цагдаагийн байгууллагад өгчээ.

Түүнийг сонгуульд санал өгөхгүй гэдгээ нүүр хуудастаа бичсэнтэй нь холбогдуулан ТВ-7 хоног сэтгүүлийн эрхлэгч гомдол гаргуулсан аж.

Энэ талаар Г.Уянга нүүр хуудсандаа “Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс ярьж байна. “ТВ 7 хоног” гэдэг сэтгүүлийн эрхлэгч М.Энхээ гэдэг хүн миний эсрэг гомдол гаргажээ. Тэрээр цагдаад биеэр очиж гомдол гаргасан байна. “Би саналаа өгөхгүй” хэмээн үзэл бодлоо фэйсбүүк хуудсандаа бичсэнийг олон нийтэд санал өгөхгүй байхыг уриалсан, үүнээс болоод ирц хүрээгүй гэж үзжээ. Намайг ийнхүү байлдан дагуулах чадвартай хэмээн өндрөөр үнэлсэн М.Энхээд маш их баярлалаа. Энэ их үнэлгээг чинь алдахгүйг хичээж олон түмэнтэйгээ ойр, тэдэнд нөлөөтэй байхыг хичээж ажиллах болно оо” гэж бичсэн  байна.

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн өмнө тэрбээр өөрийн нүүр хуудастаа “Би сонгуульд саналаа өгөхгүй! Энэ бол миний хувьд ихээхэн чухал шийдвэр. Манай гэр бүлийн гурван сонгогч сонгуульд ухамсартайгаар оролцохгүй ч бидний өмнөөс ямар нэг “царцаа” санал өгч байгаа эсэхт хяналт тавих болно” гэсэн бичвэр байршуулж байсан билээ.


URL:

Сэтгэгдэл бичих