Өвөр Монголд хун шувууд олноороо үхжээ

14775606885811c970b5710

Хятадын Өвөр Монголын ӨЗО-ны нутаг дахь нэгэн нууранд 200 гаруй хун шувуу хордож үхсэн байсан тохиолдлыг цагдаа нар мөрдөн шалгаж байна.

Үхсэн хунгуудын сэг зэмнээс  пестицид хэмээх химийн бодисыг илрүүлсэн бөгөөд шувуудыг хулгайн анчид хөнөөсөн байж магадгүй гэж цагдаа нар таамаглаж байгаа аж.

Хунгийн чуулганаараа алдартай Хунту буюу Хунт нууранд нүүдлийн шувууд олноороо үхсэн байсныг өнгөрсөн долоо хоногт олж мэдсэн байна.

Сэжигтнийг олж баривчлахад тус дөхөм болох мэдээлэл өгсөн хүнд 100 мянган юань буюу 15 мянга орчим долларын шан олгоно гэж албаны хүмүүс амлаж байна.

Мөн уг нууранд 233 тундрын хун болон 26 зэрлэг нугас үхсэн байжээ.

Энэ сарын 19-нд нэгэн гэр бүлийн хоёр ахмад настан хос хунгийн зураг авахаар тус нуур руу очиход олон тооны үхсэн хун шувууд нуурын мандал дээр хөвж байжээ. Энэ талаар тэд холбогдох албаны хүмүүст мэдэгдсэн байна.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.