МУГЖ Г. Ариунбаатар Их Эзэн Чингис хааны одонгоор шагнагдлаа

4401

Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

4402

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил   “Чингис хаан” одонгоор Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар шагнууллаа. Дэлхийн сонгодог урлагийг Монгол өнгө төрхөөр баяжуулсан, монголчуудын бахархал түүнд баяр хүргэе.

У.Сайхан


URL:

Нэр: АХАМДЫН БАЯР: Огноо: 31 October 2016

БАЯР ХҮРГЬЕ

Сэтгэгдэл бичих