СОЛОНГОСЫН ОЮУТНУУД ӨЛСӨЖ БАЙНА ГЭЖ ЖАГСДАГГҮЙ

4СОЛОНГОСЫН ОЮУТНУУД ӨЛСӨЖ БАЙНА ГЭЖ ЖАГСДАГГҮЙ. ТЭД ШУДРАГА ЁСЫГ ШААРДДАГ. СЭТГҮҮЛЧИД НЬ ЦАГДААГААСАА ТҮРГЭН ШУУРХАЙ АЖИЛЛАДАГ.
Сөүлийн төв талбайд 100 000 хүн цугларч ” Пак Гын Хэ ерөнхийлөгч огцор ” хэмээн хашгиран эсэргүүцэх хөдөлгөөн, мөн бусад бүх том хотуудад ч болж байгаа жагсаал оюутнуудын хөдөлгөөнөөр эхэлсэн юм.
Инхва эмэгтэйчүүдийн их сургуулийн оюутнууд Морин спортын тамирчин Жон Юра оюутан тусгай элсэлтээр дээд сургуульд шалгалтгүй орж ирсэн бөгөөд энэ оюутан хичээлдээ суудаггүй байтал багш нар В оноо тавьсан нь шударга бус явдал хэмээн багш нар, сургуулийн захирлаа эсэргүүцэн боссон. Жон Юра оюутны элсэлт болон дүн тавилт зэрэг нь бүгд авилгалтай холбоотой болох нь тодорхой болж, Инхва их сургуулийн захирал өөрийн хүсэлтээр огцорсон.
Жон Юра оюутны тансаглал сэтгүүлчдийн анхаарлыг татаж Германд тансаг хаус, зочид буудалтай ” МИР ” сангийн эзний охин болохыг мэдсэнээр барахгүй тэднийг олж очин сурвалжлага авчээ. ” МИР ” сангийн эзэн Чуй Сүн Шил авилгын хэрэгт холбогдож Цагдаагийн газраас шалгаж эхлээд байгаа ба гэрт нь байсан таблетанд Пак Гын Хэ ерөнхийлөгчийн хурал цуглаан, уулзалтанд мөн гадаадад хэлэхээр бэлдсэн үгнүүд файлаар авч засварлан буцааж явуулсан нь илэрсэнээр Төрийн албаны нууцад хамаарах асуудлууд Ерөнхийлөгчийн хэзээ хаашаа явах нь жирийн нэг бизнес эрхлэгчийн гарт ордог нь хууль зөрчсөн үйлдэл тул огцрохыг шаардаад байгаа юм.
Солонгост оюутны хөдөлгөөнүүд нийгэмд ардчилал авчирч, шударга байдлын төлөө нийгэмд их нөлөөлөл болдог.
Өнөөдрийн төв талбайд ирсэн 100 000 гаруй жагсагчдийн ихэнхи нь залуучууд.
Залуучууд тэтгэмж мөнгөний төлөө жагсдаггүй, өлслөө гэж жагсдаггүй, учир нь Солонгост залуучууд сурахынхаа хажуугаар цагийн ажил хийдэг, залуу насандаа өлсөх, ядрах нь зайлшгүй гэж үздэг.

박근혜 설계 들어갔네 입국 조사받고 몇 명 징역 1년 집유 몇 명 받고 끝? 기자들이 달라붙어 힘들 텐데 이미 늦었다 팔선녀 최순실은 박근혜의 하야를 지시하라


URL:

Сэтгэгдэл бичих