Ааваасаа машин бэлгэнд авна гэж мөрөөдсөн залууд тохиолдсон явдал

cНэгэн залуу колледжээ төгсөхдөө ааваасаа бэлгэнд машин авна гэдэгт итгэлтэй байжээ. Сүүлийн хэдэн сар спорт загварын машинд нүд унагаж, аавынхаа анхаарлыг хандуулахыг оролдож байлаа. Төгсөлтийн баярын өдөр аав нь хүүгээ ёслолын арга хэмжээнд явахынх нь өмнө ярилцахаар дууджээ. Залуу бэлгээ гардаж авах нь хэмээн баяртайгаар зөвшөөрөв.

Цэцэрлэгт хүрээлэнгээр алхангаа эхлээд ойр зуурын юмсын тухай ярилцаж, залуу сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй тэсэн ядаж байлаа. “Хурдлаач дээ. Миний бэлэгний тухай яриач дээ. Миний гоё машины тухай. Юунд ингэтлээ удна вэ”. Аав нь хүүгээрээ хэрхэн бахархаж байгаагаа, хүүгээ ямар ухаантай зорилготой хүн болсоныг, түүнийг ямар сайхан ирээдүй хүлээж байгаа тухай ярьсаар байлаа. Гэрийнхээ гадна ирэх үед аав нь гоёмсог хайрцагтай бэлгээ өгчээ. Хүүгийн гар нь салгалан байж хайрцгийг онгойлготол цээжнээс нь харууслын гүнзгий амьсгаа авах сонсогдов. Хайрцаг дотор арьсан хавтастай шинэхэн хэвлэгдсэн Библи судар байлаа.

Та тийм их мөнгөтэй байж надад Библи бэлэглэж байгаа юм уу? Залуу маш их гомдож уурлан, номыг ширээн дээр шидэж орхиод гэрээс гүйн гарчээ.

Түүнээс хойш аавтайгаа уулзалгүй олон жилийг өнгөрөөв. Аавыгаа хүүгийн хайр энэрэлгүйгээр хэрхэн амьдарч байгааг огт сонирхолгүй амьдарсаар л байлаа. Тэр маш амжилттай бизнесмэн болж гэр бүлтэй, сайхан байшинтай болжээ. Нэгэн өдөр өөрийнхөө амжилттай сайхан амьдралынхаа тухай бодож байгаад нэг л зүйл буруу байгаа тухай боджээ. Аавдаа тэгж хандах буруу байсныг ойлгож очиж уулзаж ярилцахаар шийджээ.

Сүүлийн удаа ууртайгаар орхин гарсан хуучин байшинд ирэхэд ширээн дээр аавынх нь үлдээсэн захиа хүлээж байлаа. Аав нь өөр улс руу амьдрахаар нүүсэн ба байшингаа хүүдээ үлдээсэн байлаа. Гуниг, харамсал түүнийг нөмрөн авч аавынхаа үлдээсэн зүйлсийг үзэж байтал нөгөө бэлэгний Библи судар байж байх нь тэр. Аавынхаа тухай, өөрийнхөө буруу үйлдлийн тухай бодон номны хуудсыг эргүүлж байтал сүүлийн хуудасны завсар машины бичиг баримт түлхүүрийн хамт байж байлаа. Яг л түүний хүсч мөрөөдөж байсан спорт загварын машиныг хорин жилийн өмнө төлбөрийг нь бүрэн төлж худалдаж авсан баримт бас хамт байлаа.

Бурханы бэлэг таны хүлээж байсан шиг боодолтой байх нь бараг үгүй. Тиймээс гадна үзэмжээр нь бүү дүгнэ…

Нийтэлсэн: Ш.Батзориг
https://www.facebook.com/batzorig.sh.9


URL:

Сэтгэгдэл бичих