Шинэ төмөр зам барих гэрээг хүчингүй болгосонтой холбогдуулан Х.Баттулга нарын хэргийг хаах уу

-18022014-1392698433-355929751-tomor_zamШинэ төмөр замтай холбоотой хэрэг нэг хэсэг шуугиан тарьж, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, түүний зөвлөх А.Гансүх нарыг “балбаж” байгаад намжив.

Сонгуулийн өмнө ач холбогдол өгч сенсаацилаж байгаад чимээгүй болов. Анх “Ухаа худаг- Гашуун сухайт” чиглэлийн 267 км төмөр замыг барих концессын гэрээг Монголын Төмөр Зам компани “Самсунг Си энд Ти” компани харилцан тохиролцсон тодорхой шалтгаануудын улмаас өнөөдрийг хүртэл нэг км ч зам тавиагүй, эрх баригчид хоорондоо хэрэлдэж хэлэлцэж суусан.

Эцэстээ энэ их мөнгөний асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн АТГ болон хууль хүчний байгууллагаас шалгаж байгаа нэрийн цаана бүх асуудал цэгцэрчихсэн юм биш биз дээ гэсэн хардлага олон нийтийн дунд төрж эхлэв. Учир нь дээрх БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанитай хийсэн гэрээг хүчингүй болгосон талаар салбарын сайд Д.Ганбат хэдхэн хоногийн өмнө албан ёсоор зарласан.

Тодруулбал, өнгөрсөн хугацаанд хүчин төгөлдөр байсан ч гүйцэтгэл байгаагүй дээрх гэрээ дүгнэх үйл ажиллагаа гурван сарын турш үргэлжилж байгаад хэдхэн хоногийн өмнө дуусгавар болжээ. Ингэснээр энэ төсөл цаашид хэрэгжих боломжгүй боллоо гэсэн үг юм. Зам тээвэр хөгжлийн сайд Д.Ганбат “Санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, замыг үргэлжлүүлэн барих хүсэлт тавьсан боловч “Самсунг Cи энд Tи” компанийн зүгээс хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн ч үргэлжлүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн. Тийм учраас бид дараагийн хөрөнгө оруулагчийг олж хамтран ажиллахын тулд уг гэрээг цуцлахаас өөр аргагүй боллоо гэж үзсэн. Гэрээгээ дүгнээд хоёр тал гэрээгээ өнөөдөр хүчингүй болголоо. Ямар нэгэн гомдол санал гараагүй.

Энэ төмөр замыг “Энержи Ресурс компани өөрөө ашиглалтад оруулаад 30 жилийн дараа улсад тодорхой хувийг нь өгөх нөхцөлтэй байсан. Уг компанийн боловсруулсан ТЭЗҮ-гээр энэ зам 1.1 тэрбум ам.доллараар босно” гэсэн юм. Тэгвэл эндээс олон жил монголчуудыг талцуулж, шороо овоолсноос өөр ажил хийгээгүй, басхүү энэ төслийн эргэн тойрон дахь албаны хүмүүс хуулийн байгууллагад шалгагдаж, хоригдсон зэрэг нийгэмд бөөн дуулиан үүсгэсэн 267 километр төмөр замыг дараагийн ээлжид хэн хөрөнгө оруулж, бүтээн байгуулах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүний зэрэгцээ энэ төмөр замын эргэн тойронд хуулийн байгууллагад шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс, тодруулбал “Женко” Х.Баттулга нарын хүмүүсийн хэрэг хэрхэн шийдэгдэх вэ гэсэн асуултын хариултыг хүлээж байна.

Энэ хэрэгт Х.Баттулгаас гадна түүний зөвлөх байсан А.Гансүх, мөн Ч.Ганбат, Батзаяа нарт холбогдох эрүүгийн хэрэг “гэрээ хүчингүй болсон” гэх мэдээлэлээр халхавч хийж, замхарч хаагдаж магадгүй нь.

Хэдхэн хоногийн өмнө прокуророос мэдээлэл хийхэд “Энэ хэрэгт А.Гансүх хамаагүй, Х.Баттулга нарыг шалгаж байгаа” гэсэн. Тэгэхээр магадгүй гэрээ байгуулсан хоёр тал харилцан тохиролцож цуцалсан тул “Женко” нарын хэргийг шалгах ч шаардлагагүй болж, хаагдаж мэдэхээр нөхцөл байдал үүсчихжээ.

О.Сайхан

ZALUU.COM

 


URL:

Нэр: бб Огноо: 2 November 2016

Монголын шүүх цагдаа үнэхээр инээдтэй шүү. Нэг дарга нь хэрэг хийсэн болго л гээд хэлчихвэл яаж ийж байгаад л хэрэг болгох гээд дайрчихдаг. Урдаг айлын нохой шиг. Улс нь нэг ч төгрөг оруулаагүй байгаа төмөр замын мөнгийг хэдэн нөхрийг идэж уусан болгох гээд чичрээд байдаг. Мөнгө өгөөгүй байж л замаа нэхээд суучихдаг сонин хүмүүс шүү.

Сэтгэгдэл бичих