Канад улс 2017 онд 300,000 цагаач хүлээж авна

4Канад улс 2017 онд 300,000 цагаач хүлээж авах болсноо өчигдөр зарлажээ. Дараа дараагийн жилүүдэд энэ тоо өсөх болно гэж цагаачлалын яамны сайд Жон Маккалум хэлсэн байна. Хүн ам нь хөгширч, эдийн засаг нь удааширсан 35 сая хүн амтай Канадад эдийн засгийн цагаачдыг түлхүү хүлээж авснаар хүн ам зүйн бодлогод нь сайнаар нөлөөлнө гэж үзэж байгаа аж.

Эдийн засгийн цагаачид 2017 онд Канадыг зоригсдын 172,500 нь байх бөгөөд өнгөрсөн жилийн 160,000-аас өссөн дүн юм.

Энэ ангилалд мэргэжлийн ажилчид, бизнесмэнүүд, асран хамгаалагч нар багтаж байна. Харин дүрвэгчийн тоог өмнөх жилийн 55,800-аас ирэх жил 40,000 болгож бууруулахаар болсон гэнэ.

2011-2015 онд Канад жилд 260,000 цагаач хүлээж авдаг байсан бол Сирийн дүрвэгсдийн хямралаас болоод 2016 онд 300,000 болгосон юм. Харин ирэх жил дүрвэгсдийн тоог бууруулж, эдийн засгийн цагаачдын тоог нэмэхээр болсон нь энэ ажээ.

Цаашдаа жил бүр гадаадаас хүлээж авах цагаачдын тоог нэмэх бодлоготой байгаа бөгөөд тоог нь тухайн жил бүрд нь зарлах гэнэ.

 

Эх сурвалж: Time.Com


URL:

Сэтгэгдэл бичих