МАН ялагдал хүлээсэн хурган дарга нартаа хариуцлага тооцох хэрэгтэй

contactДөрвөн жилд нэг болдог орон нутгийн эрх барих ИТХ-ын сонгууль өнгөрсөн сард болоод дууслаа. Хэсэгтээ л намууд, улстөрчид ард түмэндээ хайр зарлаад сайхан байлаа гэхэд хилсдэхгүй. Үнэн юм чинь. Харин эрх мэдлийн хязгаарт хүрээд хөөрхий ард түмнээ мартчихдаг гэм манай улстөрчдөд бий.

Өнгөрсөн сонгуулиудад Ардын Нам бараг л бүрэн бүрэлдэхүүнээрээ ялалт байгуулаад улсын эрх мэдлийг атгачихлаа. Гэхдээ орон нутгийн  сонгуульд Улаанбаатар хотын гурван дүүрэгт ялагдал хүлээсэн. Тодруулбал: Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргүүдэд ялагдсан. Энэ хэний буруу вэ. Мэдээж эрх мэдлийн төлөөх чимээгүй дайн өрнүүлсээр байгаа нам доторх олгархи хурган дарга нарын буруу.

Гэтэл ардчилсан намынхан өнөөгийн сонгуульд ялагдсан шалтгаанаа фракцуудын дайн хэмээн тодорхойлж фракцгүй нам байна хэмээн эхнээсээ задарч байхад МАН доторх хурган дарга нарын эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн ялагдлын шалтгаан. Үүнийг хэн хүнгүй л хэлж ярьж байна. “Монголчууд Эвтэй байхдаа хүчтэй” хэмээн ярьдаг ч намын доторх хагаралдаан дээд цэгтээ хүрч ялагдалд хүргэсэн хэрэг. Гэтэл дээрх дүүргүүдэд МАН-ын лидерүүд олон бөгөөд тэд УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулаад байна. Харин дүүргийн ИТХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн нь “хөлгүй толгойнууд” шиг л харагдууллаа.

Эцэст нь хэлэхэд МАН нам доторх хурган дарга нарын буруугаас үүдэлтэй ялагдалдаа цэг тэвихыг хэрэгтэй. Ер нь МАН хурган дарга нартаа хариуцлага тооцож ирэх ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлтгэхгүй бол мөн л ялагдсан цагаан тугаа өргөх магадлал ойрхон бий.

 

 

MONGOLCOMMENT.MN

 


URL:

Нэр: Гишүүн Огноо: 4 November 2016

Сүхбаатар дүүргийн МАН – Цогтбаатар удирдаж байгаа тохиолдолд сонгуульд хэзээч ялахгүй одоохон огцруулаачээ Цогтбаатар хэвээр байвал 1917 оны сонгуульд ялагдах нь гарцаагүй шүү

Сэтгэгдэл бичих