ХӨВСГӨЛ АЙМАГТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЛАА

000000Өнөөдөр зарим нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч буйн улмаас замын нөхцөл байдал хүндэрчээ. Тодруулбал, Хөвсгөл аймагт ЦАС их орж замын нөхцөл хүндэрсэн тул аймгийн Засаг даргийн захирамжаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 14:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ.

Мөн цас ихээр орж буйн улмаас хойд чиглэлд Орхон аймаг Хөшөөтийн даваа хальтиргаа гулгаа ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна хэмээн Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Б.Орхон
olloo.mn

URL:

Сэтгэгдэл бичих