“Хариуцлага” ярьдаг “хариуцлагагүй” АН

1478567149582124ed37b74Улстөрийн томоохон сөрөг хүчин бол яахын аргагүй Ардчилсан нам. Өнгөрсөн жилүүдэд АН дангаараа ялалт байгуулж, төрийн эрх барьж үзээгүй ч 2004, 2012 онуудад олонх болж, МАН-тай эвсэн Засаг байгуулж явсан түүхтэй. Харин 2016 оны сонгуулиар тэд “аймшиг”-тайгаар ялагдал хүлээсэн. АН-ын энэхүү ялагдал ерөөсөө 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд, намын дарга байсан Н.Алтанхуягийг огцруулсанаас эхлэлтэй.

УИХ-ын чуулганы хуралдаанд Н.Алтанхуягийг унагах кнопыг МАН болон “Шударга ёс” эвслийн гишүүдтэй хамт АН-ын найман гишүүн дарсан. Хэрэв найман гишүүн тэрхүү кнопыг дараагүй бол Н.Алтанхуягийн Засгийн газар унаж, АН өнөөдрийнх шиг нэр хүнд нь унаагүй ч байж мэдэх байсан. Тиймдээ ч Н.Алтанхуягийн Засгийн газар унасан цагаас АН-ынхан намынхаа эсрэг кноп дарсан 8 гишүүнд хариуцлага тооцно хэмээн ярьсаар өнөөдрийг хүрчээ. Ч.Сайханбилэгийг томилох ҮЗХ хуралдсан тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлага болон намын шинэчлэлээ ярьж чадаагүй. З.Энхболд намын даргаар томилогдсон даруйдаа хэд хэдэн удаа ҮЗХ-г хуралдуулах гэсэн ч эсрэг фракцууд нь “хор” найруулаад хуралдуулаагүй юм. Өөрөөр хэлбэл намаа унагасан нөхдүүдэд өнөөдрийг хүртэл хариуцлага тооцох тохиол бүрдээгүй гэсэн үг. Тодруулбал, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад Р.Амаржаргал, Л.Эрдэнэчимэг, Б.Наранхүү, М.Зоригт, Х.Баттулга, Ж.Батзандан, Д.Батцогт, Р.Бурмаа нар кноп дарж байв.

Энэ өдрүүдэд АН-ын ҮЗХ-ны хурлын сураг сонсогдож намын доторх фракцууд нь хөл хөдөлгөөн орж хэвлэлээр бие биенийхээ эсрэг акцуудыг зохион байгуулсаар ирлээ.

Энэ өдрүүдэд АН-ын ҮЗХ-ны хурлын сураг сонсогдож намын доторх фракцууд нь хөл хөдөлгөөн орж хэвлэлээр бие биенийхээ эсрэг акцуудыг зохион байгуулсаар ирлээ. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Л.Болд “АН-ын ҮЗХ энэ сарын 16-нд хуралдана. Хуралдаанаар Засгийн газрыг огцруулсан найман гишүүнд хариуцлага тооцно” гэж дахин мэдэгдлээ. Гэхдээ тэд чадах болов уу. Намынхаа хурлыг ч хийж чадахгүй байгаа АН-ынхан ҮЗХ-ны хурлаа зохион байгуулаад намын даргаа сонгоод, найман гишүүндээ “банга” хүртээнэ гэдэг юу л бол доо. Өнөөдрийг хүртэл улс орны аж амьдралаар тоглож, дааж давшгүй их өрөнд оруулчихаад “гоё дээл өмсөж сайдтай золголоо” хэмээн хэдэн зуун саяар урамшуулж байсан АН-ынхан өнөөдөр тэнгэрээс бууж газраас ургасан мэт эдийн засгийн хүнд байгааг гайхаж суух нь ариун явдал мөн үү. Түүгээр ч барахгүй хариуцлага ярьж суугаа тэдэнд юу гэж хариулах ёстой вэ.

Нам дотроо тэмцэлдэж, намын даргын суудлын төлөө өрсөлдөхдөө тэд гаргуун сайн. Харин ажил явуулах, хариуцлага тооцохдоо хойрго хандсаар ирсэн нь үнэн.

 Гэхдээ Н.Алтанхуяг ч өөрөө тийм ариухан цагаан “амьтан” биш. Энэ хэдээсээ арай л дээр нь юм уу даа. Яг үнэндээ улс орны хямрал, их хэмжээний зээлийн асуудлыг анх босгож тавьсан хүн бол Н.Алтанхуяг. Тэр ч утгаараа хариуцлага хүлээж, ард түмнийхээ өмнө дахин худал амлалт өгөхөөс зайлсхийх хэрэгтэй байх.

 Б.Анир

zaluu.com


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих