Америк долларын ханш 2460 төгрөг боллоо

00Америкчууд Ерөнхийлөгчөө сонгож, монголчууд шимтэн ажиглаж байх үеэр америк долларын төгрөгтэй харьцах ханш өссөөр байна.

Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг америк доллар 2420 төгрөг 90 мөнгөтэй тэнцэж байна. Харин хар зах буюу  “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2450 төгрөгөөр худалдан авч 2460 төгрөгөөр арилжиж байна.

Арилжааны банкуудад ам.долларыг 2418-2420 төгрөгөөр худалдан авч, 2420-2456 төгрөгөөр арилжиж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих