Эрчүүдийн айдас юу вэ ?

aidasЭрчүүдэд ч гэсэн эмээдэг, айдаг зүйл мундахгүй. Гэхдээ тэд хэзээ ч эмэгтэйчүүд шиг түүнийгээ ил гаргадаггүй “нэрэлхүү” хүмүүс. Уг нь өөрийнхөө дутагдалтай, алдагдалтай талыг ил хэлж, хүлээн зөвшөөрөхийг эр зориг гэж хэлмээр. Гэтэл эрчүүдэд тийм эр зориг дутаж, айж хулчийх нь цөөнгүй билээ.

Ингээд эрчүүд юунаас хамгийн их айдгийг танд толилуулья.

Орондоо 00 заах

Учирсан бүсгүйгээ өдөөж, сэрлийг нь хөдөлгөж, дурыг хангаж чадахгүй гэсэн бодол бол эрчүүдийн хамгийн гутамшигтай айдсын нэг болдог. Энэ нь түүний өөртөө итгэлгүй байдалтай шууд холбоотой. Мөн хэтэрхий олон цагаар порно кино үзсэн нь ч таагүйгээр нөлөөлөх нь бий.

Харамсалтай нь, ихэнх эрчүүдийн дотор ийм айдас хургаж байдаг. Энэ айдас хүйдсээс нь хамгийн ухаалаг, хамгийн хайртай бүсгүй нь ч салгаж дөнгөхгүй байх нь элбэг. Бүр хайртай бүсгүйтэйгээ гэрлэсний дараа ч гэсэн “Илүү чадварлаг эр гарч ирээд салгаад аваад явчих вий” гэсэн бодлыг ч энэ айдас төрүүлсээр байдаг ажээ.

Өмнөх найз залуугаас нь дор байх

Урьдын найз залуутай нь өөрийгөө харьцуулах тохиолдол бас тун элбэг байдаг. Түүний хэмжээнд хүрэхгүй байхвий гэсэн айдас байн байн төрөх нь гэм биш зан болон хувирдаг. Энэ харьцуулалтын утга агуулга нь тодорхой. Хэн нь илүү байж, хэн нь тэр бүсгүйн зүрх сэтгэлийг илүү эзэмдэх вэ гэсэн дотоод тэмцэл. Гэхдээ хэн нь илүү сайхан галбиртай, илүү том эрхтэнтэй нь өөртөө илүү итгэлтэй байж, түүнээсээ үүдээд айдас нь хумигдаж, ялалт байгуулсан баатар мэт бардам болдог.

Хүсээгүй жирэмслэлт

Жирэмсэн болгочихвий гэсэн айдас эмэгтэй хүнтэй ойр дотно харилцаа үүсгэмэгч нь эрчүүдийг айлгаж эхэлдэг. Тэгэхээр зөвхөн эмэгтэйчүүд л хүсээгүй жирэмслэлтээс айдаг гэдэг худал зүйл болж таарах нь. Эрчүүд бас багагүй эмээж, сэргийлэх дуртай. Хэрвээ та түүнийг үнэхээр айж буй эсэхийг нь мэдэхийг хүсвэл “Дотор муухай оргиод байх боллоо” гэж хэлж үз. Тэр даруй л “Хоолны хордлого байлгүй дээ” аль болох таагүй зүйлийн тухай бодохгүй байгаагаа тэр мэдэгдэнэ.

Харин та түүнд шууд “Би жирэмсэн болчихсон юм биш байгаа даа” гэж хэлбэл “Ийм зүйл ярих ч хэрэггүй. Орчин цагт жирэмслэлтээс хамгаалах олон арга бий…” гээд л өнөөх мундаг эр чинь айсандаа урсгаж эхлэхвий.

Бэлгийн замын халдварт өвчин авах

Эрчүүд резин углахдаа дургүй байдаг ч элдэв өвчин авахвий гэсэн айдас нь тэднийг ийм алхам эрхгүй хийхэд хүргэдэг. Ер нь анх учирч буй бүсгүйтэйгээ бэлгэвчгүй хавьтай буй эрчүүд бол нэг бол туршлагаар тун дулимаг, эсвэл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн эрчүүд л байдаг гэж хэлж болно.

Мэдээж, эрчүүд эмэгтэйгээсээ шууд элдэв өвчинтэй биш биз гэж асууж зүрхлэхгүй. Харин энэ асуултынхаа хариуг найз бүсгүйчүүдийг чинь харж, эсвэл урьдын найз залуусын чинь тухай яриулснаа дараа өөрөө дүгнэж, чамд итгэж болох эсэхээ шийддэг зантай.

Гэрлэх

Зарим эрчүүдийн хувьд хурим гэдэг аймшиг. Учир нь тэр урьдын эрх чөлөөт амьдралаа бүрэн өөрлчөх шаардлага гарч, үүрэг хариуцлага үүрэх учраас тэгж их эмээдэг хэрэг.

Хамгийн наад зах нь л шөнө хэдэн цагт ч хамаагүй дуудсан найз руугаа “нисч” чадахаа болино. За тэгээд хүүхэдтэй болоод ирвэл амьдрал нь бүр л хязгаарлагдмал орчин руу гулсан орно. Хөвгүүд ийнхүү эр хүн болон төлөвшиж, айл гэрийн эзэн болтол бас ч чамгүй олон жил шаардлагатай байдаг.

 

Ээжийнхээ таалаагүй бүсгүйг эхнэрээрээ сонгох

Ээжийн нөлөө хүүд асар их тусдаг. Хэрвээ эхнэрээ болгохыг хүссэн бүсгүй нь ээжид нь таагүй сэтгэгдэл төрүүлбэл энэ нь бас нэгэн айдсыг бий болгодог.

Ер нь эхийнх нь хандлагаас л бүх зүйл хамаарна. Хэрвээ ээж нь хүүгээ урьдын адил асраад, жаахан хүүхэд шиг өмнүүр нь орж бүхнийг нь шийдээд байдаг бол өнөөх гэр бүлтэй том эр хүний дотор айдас хүйдэс оршсоор л байна.

Хэрвээ ээж нь ухаалаг бол хэдийгээр бэр нь таалагдаагүй ч гэсэн тэдний амьдралд оролцохоос зайлсхийж болох юм.

Гэхдээ ээж нь эрс эсэргүүцэж, гэр бүлийн хүрээнд тохирохгүй хүн байна гэж дургүйцсэн тохиодолд ихэнх эрчүүд ээжийнхээ эсрэг сонголт хийж, хожим алдахаас айдаг зантай.

Эхнэрээсээ бага орлоготой байх

Жинхэнэ эр хүн гэр бүлдээ мөнгө авчирдаг байх ёстой. Хэдийгээр хангалттай их мөнгө олж чадахгүй байлаа ч гэсэн ямар ч байсан эхнэрээсээ илүүг л олох нь чухал. Энэ бол бараг уламжлал болсон зүйл. Эр нь илүү орлоготой байх нь энгийн үзэгдэл бол. Эм нь илүүг одог бол энэ тун зохисгүй явдал болчихдог.

Тэгээд ч илүү орлоготой эхнэр нь нөхөртөө бага зэрэг дээрэнгүй хандах юм уу эсвэл энэ гэрийг тэжээгч нь би, чиний үүргийг би биелүүлж байна гэсэн үүднээс хандаж эхэлдэг.

Тиймээс л эрчүүд илүү орлоготой байхыг эрхэмлэдэг хэрэг. Хэдхэн мянган төгрөгөөр ч болтугай илүү цалин авч байвал тэдний хувьд энэ нь айдасгүй амар амгаланг илтгэдэг гэж болно.

Сэтгэлээ илчлэх

Сэтгэлээ илчлэх эхний алхам эр, эмийн алинд нь тун эвгүй, эр зориг шаардсан алхам байдаг. Учир нь сэтгэлтэй болсон хүн нь хүлээж авахгүй байхвий гэсэн айдас байнга төрдөг гэмтэй.

Тиймээс эрчүүд ийм алхмыг хийхдээ багагүй цаг зарцуулдаг. Тэднийг “Эр хүн л эхэлж сэтгэлээ илчлэх ёстой” гэсэн үзэл эрхгүй эхний алхам хийхэд хүргэдэг. Бас энэ алхмыг хийснээр эрх чөлөөт амьдралдаа өөрөө цэг тавьж, гэр бүл үүсгэх нигуур бий болдог учраас тэд цаанаа бодолхийлж, багагүй айдаг. Гэхдээ эрчүүдийн энэ хүнд бодол, эр зориг гаргах тал дээр эмэгтэй нь туслах боломж үргэлж байдаг. Тухайлбал, талтай байгаагаа үйл хөдлөлөөрөө илэрхийлэх юм уу ядаж л сайхан инээмсэглэж зориг хайрлах нь эмэгтэй хүний бас нэгэн уран арга юм.

Хаягдмал нэгэн болох

Энэ бол цэвэр өөртөө итгэлгүй зангаас үүдэлтэй. Нийгэмд байр сууриа эзэлж чадаагүй юм уу зан авирын асуудалтай, эсвэл гаж буруу зуршилтай хүмүүст ийм бодол олонтаа төрдөг.

Зарим эрчүүд бусдаас өөрийгөө харьцангуй дор гэж голох нь бий.

Хэдийгээр өөрөө том үйлдвэрийн захирал байлаа ч гэсэн эхнэр нь түүнийг бие галбир сайхантай залуугаар солих юм уу хуурахвий гэсэн айдас үе үе төрдөг гэдэг.

Амьдралаа нураах

Эхнэртэй эр бүр хэзээ нэгэн цагт сексийн амьдралдаа салхи оруулахыг хүсдэг. Энэ салхи нь шуурга болон дэгдэж, олон жил зүтгэж байгуулсан гэр орныг нь нураачихвий гэсэн айдас төрүүлдэг.

Тиймээс л эрчүүд эхнэрээ хуурсан үедээ түүндээ цэцэг, гэнэтийн сайхан бэлэг гэнэтхэн барих дуртай болчихдог юм.

Эрчүүдийн гол айдсуудын тухай танд илэн далангүй хүргэлээ. Үүнтэй адил та түүнтэй илэн далангүй байж, түүнийг ойлгож мэдэрч байгаагаа хэлбэл айдас нь арилж, амьдралдаа сэтгэл хангалуун алхах болно.


URL:

Сэтгэгдэл бичих