Тяньжинийн дэлбэрэлттэй холбогдуулан агуулахын эзэнд цаазын ял оноожээ

olloo_mn_1456964481_12799013_910187205761778_2427252482486009234_n-600x450Өнгөрсөн онд Хятадын томоохон боомт хот болох Тяньжиньд болсон дэлбэрэлттэй холбогдуулан тээвэр зуучийн нэгэн компанийн захиралд цаазын ял оноожээ.

2015 оны наймдугаар сард тус хотын химийн бодисын агуулахад гал гарч, дэлбэрэлт болсны улмаас 173 хүн амиа алдсан юм. Дэлбэрэлтийн улмаас ойр орчмын үйлдвэрүүд болон орон сууцны барилгууд эвдрэн сүйрсэн билээ.

Химийн бодисын агуулахыг эзэмшигч компанийн захирал Юй Сюйвэй-д аюултай бодисуудыг хууль бусаар хадгалсан гэх үндэслэлээр лхагва гарагт Тяньжин хотын шүүх ялын дээд хэмжээ оноожээ. Мөн тус компанийн удирдлагад ажиллаж байсан 23 хүнд бүх насаар нь шоронд хорих ял оноосон байна. Түүнчлэн орон нутгийн захиргааны албаны 25 хүнд  авлигын хэрэгт холбогдон хорих ялаар шийтгүүлжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих