Хан -Уул дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болно

10151252_602731829812336_265452034_n_500x500_5888642857Хан-Уул дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан маргааш /2016.11.11/ болох гэж байна. Анхдугаар хуралдаанаар сонгогдсон ИТХ-ын гишүүдийн бүрэн эрхийг баталагаажуулах, ИТХ-ын даргыг сонгох, засаг даргад нэр дэвшүүлэх болон бусад асуудлыг хэлэлцэх аж.

Сонгуулийн дүнгээр МАН 18 суудал, АН 15, бие даагч 2 суудал авсан бөгөөд хуучин ИТХ-ын удирдлагууд анхдугаар хуралдааныг хуралдуулахгүй удаашруулаад байгаа аж. Иргэдийнхээ сонголтыг хүндэтгэн төрийн ажлыг доголдолгүй явуулах ёс суртахуунтай байхыг иргэд шаардаж байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.