Дүүргийн Засаг дарга нарыг батламжиллаа

4667

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр дүүргүүдийн Засаг дарга нарыг батламжиллаа.

Тэрээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Ж.Сандагсүрэнг, Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Жамсрангийн Эрдэнэбат, Налайх дүүргийн Засаг даргаар Чойжинсамбуугийн Раднаабазар, Багануур дүүргийн Засаг даргаар Цэндийн Сандаг-Очир нарыг тус тус батламжилсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих