Гишvvн Ц.Батбаяр: Д.Зоригт сайдын тогийг долоо хоног таслах юмсан

УИХ-ын чуулганы баасан гаригийн vдээс хойших хуралдаанаар Ц.Батбаяраас Монгол Улсын Ерєнхий сайдад хандаж тавьсан “Эрчим хvчний нэгдсэн систем” хєтєлбєрийн хэрэгжилт, Улаанбаатар хотын цахилгаан дулааны шинэ эх vvсвэр “Дулааны цахилгаан станц-5″ тєслийн явц, мєн нийслэлийн авто замын засвар, арчлалт болон шинээр авто зам барих ажлын гvйцэтгэлийн талаархи асуулгын хариуг сонслоо. Асуулгад Улаанбаатар хотод Дулааны тавдугаар цахилгаан станц барих ажлын хэрэгжилт ямар шатанд яваа, нийслэлийн авто замын засвар, арчлалт, шинээр авто зам барих ажлын хэрэгжилтэд хариулт єгєхийг хvссэн байв. Гэвч Ерєнхий сайд хуралдаанд оролцсонгvй. Эрдэс баялаг, эрчим хvчний сайд Д.Зоригт тvvнийг орлож, энэ оны тєвшинд хэчнээн хэмжээний хєрєнгийг цахилгаан дулааны асуудлыг шийдвэрлэхэд зарцуулсан талаархи тайланг тавив.

Сайд Д.Зоригт: “Тєр, хувийн хэвшлийн тvншлэлийн загварыг ашиглан Улаанбаатар хотыг нvvрс хvчлийн хий бага ялгаруулдаг эрчим хvчээр хангах техникиин тусламжийн хvрээнд шинээр баригдах “Улаанбаатар ДЦС-5″ тєслийн техникийн судалгааг хийж гvйцэтгэхээр Азийн хєгжлийн банк болон Монголын талууд гарын vсэг зурж баталгаажуулсан. Зєвлєх компанийн багийн ахлагч, дотоодын зєвлєх болон тєслийн нэгжийн мэргэжилтнvvдийн хамт “Улаанбаатарын ДЦС-5″ тєслийн эзэмшилд нийслэлийн Засаг даргын 2008 оны 275 дугаар захирамжаар олгосон нийслэлийн Баянзvрх дvvргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Улиастайн аман дахь газрын байдалтай танилцаж, холбогдох мэргэжлийн байгууллагуудын удирдлагатай уулзаж, тєслийн талаар санал солилцсон. Эдгээр санал, зєвлємжvvдийг тєслийн судалгааны ажилд тусган, зєвлєх vйлчилгээний даалгаварт орсон 1-2 байршлыг нэмж судлахаар зєвлєх компани ажиллаж байгаа” гэв.

Авто замын тухайд энэ онд улсын тєсвийн хєрєнгє оруулалтаар “Бvс орон нутгийн хєгжлийг дэмжих” чиглэлээр дєрвєн тэрбум 65 сая тєгрєг, єєрийн хєрєнгєєр гvйцэтгэн эргэн тєлєгдєх нєхцєлтэйгээр 65 тэрбум 76.2 сая тєгрєг, нийт 69 тэрбум 141.2 сая тєгрєгийн єртєг бvхий авто зам, замын байгууламжийг шинээр барих, єргєтгєн шинэчлэх ажил хийхээр УИХ-аар баталсны дагуу єнєєдрийн байдлаар ажлын хэрэгжилт 70 хувьтай яваа гэлээ.

Гэвч хэлэлцvvлгийн шатанд гишvvд нийслэлийн гэр хорооллыг цахилгаанаар хангах ажил удаашралтай, байгааг хатуухан шvvмжиплээ. Асуулгад нь хангалттай хариулт єгч чадаагvй ЭБЭХ-ний сайд Д.Зоригтод бухимдсан гишvvн Ц.Батбаяр: Гэрийнх нь цахилгааныг тасалж, долоо хонуулан, гэрэл цахилгаангvй амьдарч байгаа гэр хорооллынхны амьдралтай биечлэн танилцуулж, бэрхшээлийг биеэр нь амсуулж vзэх юмсан” гэж байлаа. Ингээд УИХ-ын гишvvн Ц.Батбаяр асуулт болон ЭБЭХ-ний хариултыг хvргэе.

Ц.Батбаяр: Нийслэлийн цахилгаан, дулааныг шийдвэрлэх асуудлыг УИХ-ын 2008 оны сонгуулийн амлалтад оруулсан. Улаанбаатар хотын зvvн хэсэгт цахилгаан, дулаан хангамжийн ямар ч эх vvсвэр алга. “Дулааны тавдугаар цахилгаан станц барих, газрын асуудлыг хэзээ бvрэн шийдвэрлэх юм бэ?
Д.Зоригт: Улаанбаатар хотын дулаан, цахилгааны хvчин чадлыг нэмэгдvvлэх асуудлыг олон жил ярьсан ч судалгаа хийгээгvй байсан юм билээ. Одоо Азийн хєгжлийн банктай хамтран судалгааг хийж байгаа. Эл тавдугаар станцыг барих газрыг судлаачид гаргасан. Мєн ТЭЦ-З-ыг єргєтгєхєєр тєлєвлєсєн. Одоогоор нийслэлийн хэмжээнд 6776 єрх тєвлєрсєн цахилгаанд холбогдоогvй гэх судалгаа бий. Эдгээр єрхvvдийг vе шаттайгаар цахилгаантай холбоно гэв.

ЭБЭХ-ний сайдын хариултыг асуулга тавьсан гишvvнд хангалтгvй гэж дvгнэсний зэрэгцээ Ерєнхий сайдыг чуулганы хуралдаанд оролцоогvй нь нийслэлчvvдийн тулгамдсан асуудалд ач холбогдол єгсєнгvй, ємнєєсєє сайдаа явууллаа гэж дvгнэн, Засгийн газарт хариуцлагын тогтолцоо алга байгааг шvvмжилж байв.

Т.Дєлгєєн


URL:

Сэтгэгдэл бичих