Цусны төвд тавилга нийлүүлэх 700 гаруй сая төгрөгийн тендер будлиантсан уу?

145800474656e7630a06f93_700x700Эрүүл мэндийн сайдын хяналтад Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгждэг Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр /ЭМСХХ/-4, 5 хөтөлбөрүүд хэрэгждэг юм байна. ЭМСХХ-4 төсөл нь 2011 оны гуравдугаар сарын 8-наас хэрэгжиж байгаа. Нийт 41.15 сая ам.долларын санхүүжилттэй. ЭМСХХ-5 төсөл нь 2013 оны зургадугаар сарын 14-нөөс 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжинэ. Энэ төслийн нийт өртөг нь 38.19 сая ам.доллар юм байна. Ер нь Эрүүл мэндийн яам ЭМСХХ төслөөр дамжуулан эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтаа хийдэг ажээ. Эдгээрийн нэг нь болох Цус сэлбэлтийн үндсэний төвд эмнэлгийн бус тавилга нийлүүлэх 700 гаруй сая төгрөгийн тендерийг энэ оны есдүгээр сарын 14-нд зарлажээ. Уг тендерт “Арена мед” ХХК, “Гялс төв” ХХК, “Лайф троник” ХХК болон Австрийн “Вамед”, манай “Сетунари” ХХК-ийн түншлэл оролцсон байна. Гэвч тендерийн баримт бичигт зөвхөн Австрийн “Вамед”, “Сетунари” ХХК-ийн түншлэл л хангахаар шалгуур нөхцөл тавьсан байжээ. Ингээд энэ тендер шударга явагдахгүй нь тодорхой болж гомдол гарах нөхцөл үүссэн байна. Уг гомдол Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Эрүүгийн цагдаагийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт иржээ. Ингэснээр тендерийн шалгаруулалтыг зогсоож, дахин зарлахаар болсон байна. Энэ асуудлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь “Гадаадын санхүүжилттэй юм байна. Манайх хянаж шалгахгүй” гэж байгаа аж.Харин Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж эхлээд байгаа юм байна. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсгээгүй тухай эх сурвалж мэдээллээ.

Энэхүү ЭМСХХ төслийн зохицуулагч нь А.Мөнхтайван гэнэ. Тэрээр 1998-2006 онд ХСҮТ-ийн захирал, 2006-2014 онд Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн захирал, 2014 оноос энэхүү ЭМСХХ төслийн зохицуулагчаар ажиллаж байгаа юм байна.

 

 

Ц.БАТ /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Нэр: Сэтгүүлчийн ёс зүй хаана байна вэ? Огноо: 16 November 2016

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол дөрөвдэх засаглал гэдэг. Мэдээллийнхээ үнэн эсэхийг баталгаажуулахгүй, гагцхүү мөнгөний төлөө мэргэжлийн давуу байдлаа урвуулан ашиглаж, энэ мэт зохион байгуулалттайгаар бусдын нэр төр лүү эрээ цээргүй дайрах нь хэрээс хэтэрлээ. Энэ мэдээлэл чинь нэг зэрэг маш олон сонин сайт дээр тавигдсан байна. Сэтгүүлчийн нэрийг ингэж гутаахаас ичиж амьдар. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хороо анхааралдаа авна уу. Энэ мэт нөхдүүдийг сэтгүүлчийн нэр барьж, амин хувийн ашиг хонжоо олохыг нь бүү зөвшөөрөөч.

Нэр: Сэтгүүлчийг өөрийг нь шалгуулах хэрэгтэй. Огноо: 16 November 2016

Энэ мэдээллийг бичсэн нөхрийг өөрийг нь шалгах хэрэгтэй, лав мөнгө авч, бусдын нэр хүндийг гутаахад нь мэргэжлийн давуу байдлаа ашиглуулсан байна.

Сэтгэгдэл бичих