Бразилын Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллана

18Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Бразил улсаас Монгол улсад суух Элчин сайд Маркос Де Паива болон ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Винстон Александр Силва нарыг хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон байна.

Түүнчлэн Сайд А.Цогцэцэг Бразил, Монгол хоёр улс эртний найрсаг хамтын ажиллагаатай, цаашид Эрүүл мэндийн яамдууд хамтран ажиллаж, албан ёсны харилцаатай ажиллана гэж итгэж буйгаа илэрхийлжээ.

Харин Ноён Маркос Де Паива уулзалтын томоохон зорилго бол танай улсын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллах, Бразилын улс төр, эдийн засгийн байдал тогтворгүй байгаа ч, эрүүл мэндийн салбарын санхүүжилтээ бууруулахгүй гэдэг дээр ярилцаж байна” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих