Хамгийн их хэл ам татладаг, асуудалтай Дэд сайдтай яамаар Барилга, хот байгуулалтын яамыг тодруулъя!

4625Барилгын яамныхан дэд сайд Ш.Лхамсүрэнгийнхээ ажлын арга барил, хандлага сэлтэд нэг л дасаж өгөхгүй байгаа гэх мэдээлэл гарах болсон билээ. Төрийн ажлын биш бизнесийн туршлагатай дэд сайд хөөрхий бусдад таалагдах гэж хичээдэггүй нэгэн ч байж болох. Гэхдээ төрийн хүний тэрдундаа удирдагч хүний хувьд хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрөгдөх ёстой, тэр хэмжээний зангарагтай байх учиртай баймаар. Гэвчиг дэд сайд Ш.Лхамсүрэнгийн тухайд бараан мэдээлэлтэй нэр холбогдож байгаагаараа бусад дэд сайд нараас илүүрхэж байгаа нь, яамных нь нэр хүндэд ч халгаатай байгаа тул барилгын яамныхан бухимдангуй байгаа бололтой.

М.Энхболдын дэмээр улстөрд том алхсан Ш.Лхамсүрэн хэрэв нэр сүрээ хичээхгүй бол  өөрийг нь татсан хүнийг хийгээд яамныхаа нэр сүрийг шавартай нь хутгах нь ээ. Ш.Лхамсүрэнтэй, мөн түүний ар гэрийнхэнтэй холбоотой  айхтар мэдээллүүд нэлээд гарсан байдаг. Ер нь төрд хол явъя гэж бодвол нэрээ хичээх нь чухал.  Ш.Лхамсүрэнгийн аав Б.Шүхэрт гэж эрхмийн тухайд   Монгол Улсын гавьяат эдийн засагч.  Тэрбээр хоёр хүүтэйгээ нийлж “Нүүдэлчин”группыг  байгуулсан байдаг.

Тус группд Хишигтэн Нүүдэлчин ХХК, Мондулаан Трейд ХХК, Нүүдэлчин Айрон Ресорс ХХК, Эрдэнэт Гурил ХХК, Уул Уурхайн Үндэсний Олборлогч ХХК гэхчлэн компаниуд бий. Эдгээрээс Уул Уурхайн Үндэсний Олборлогч ХХК нь Тавантолгой  орд руу “савар”-аа дүрчихсэн л байдаг. Уг компани Төв,  Өмнөговь, Булган аймгуудад алт, нүүрс, төмрийн хүдрийн орд газруудад олборлолт явуулдаг. ТЭрдэнэс Тавантолгойн Баруун цанхийн уурхайд олборлолт хийсэн компани юм. Мэдээллээс үзэхэд, гурван жилийн өмнө буюу 2013 онд Тавантолгойн тендерт ялсан “Уул уурхайн үндэсний олборлогч” компанийг нууж байгаа талаар мэдээлэл хэвлэлүүдээр гарсан байдаг. Тавантолгой ордын Баруун Цанхийг эргэлтэд оруулчих чадалтай компанийг тодруулах тендер хэдэн он дамнан үргэлжилж байсан учир тэрхүү мэдээлэл анхаарал татаж байв.“Уул уурхайн үндэсний олборлогч” компанийн оролцоотой төслүүдийг харахад ямар ч байсан MCS-тэй хамтын ажиллагаатай байсан байдаг. “Ухаа худаг”-ийг хөдөлгөгч “Энержи ресурс” компани бол зөвхөн MCS—ийнх биш, М-Си-Эс групп, Петровис ХХК, Шунхлай групп зэрэг дотоодын томоохон компаниуд болоод Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк зэрэг хувь нийлүүлэгчидтэй компани. Тэрчлэн “Ухаа худаг”-т бас ажиллаж байгаа  “Уул уурхайн үндэсний олборлогч” компанийн ард Ш.Лхамсүрэн байж иржээ.

У.Сайхан

Bolod.mn 

 


URL:

Сэтгэгдэл бичих