“АЛТАН ГАДАС”- АН-ын чигийг заасан хэвээр байна

1444887680561f3c803fdedАрдчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өчигдөр Төрийн ордны Их танхимд боллоо. Хурлыг 15.00 цагт товлосон ч цаг орчмын дараа УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Г.Баярсайхан, Х.Тэмүүжин, Ш.Түвдэндорж, хотын дарга асан Э.Бат-Үүл, ИТХ-ын дарга асан Д.Баттулга тэргүүтэй хүмүүс ээлж дараалан ирснээр хуралдаан эхэлсэн юм. Энэ үеэр зохион байгуулагчдьш зүгээс уг хуралдаан өнгөрсөн наймдугаар сард болсон 48 дугаар ээлжит бус хураддааны үргэлжлэл гэж тайлбарлаж байлаа. Хаалттай явуулсан уг хуралдааныг УИХ-ын гишүүн асан А.Бакей, Ш.Түвдэндорж нар даргалжээ. Харин АН эрх барьсан өнгөрсөн дөрвөн жилд хамгийн өндөр албан тушаалуудыг хашиж явсан эрхмүүд ҮЗХ-ны хуралдаа ирсэнгүй.

Тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг болон УИХ-ын дарга асан З.Энхболд нар ирээгүй юм. Түүнчлэн С.Баярцогт, Х.Баттулга нар ч харагдсангүй. Гэхдээ ҮЗХ-ны хуралдаанаас нэг зүйл ажиглагдсан нь нэгэн цагт АН-ыг чиглүүлж явсан “Алтангадас” фракцын нөлөөлөл нам дотроо хэвээр байгаа аж. Нөгөөтэйгүүр, ҮЗХ-ны гишүүд хонгилын үзүүрт гэрэл харсан нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гишүүний мэдэгдэл байсан бололтой. Учир нь, өчигдөр хуралдсан ҮЗХ-ны хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Үндсэн дүрмийг шинэчлэх, Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт “Алтангадас”, “Шонхор”, “МҮДН”-ынхан олонх болжээ.

Харин саяхан татан буугдсанаа зарласан “Нэг ардчилал”, “МоАН”-ынхан ҮЗХ-ны гишүүдийн дэмжлэгийг хүлээж чадалгүй цөөнх болсон байна. Хуралдааны эхэнд хоёр асуудал шийдвэрлэхээр баталж, үлдсэнийг нь хойшлуулахаар болсон юм. Түүний дараа өчигдөр 19.00 цагийн орчимд хоёр Ажлын хэсэг байгууллаа. Тодруулбал, АН-ын дүрмийн шинэчлэлийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж ахлахаар болж 40 гаруй хүний бүрэлдэхүүнгэйгээр байгуулжээ. Уг ажлын хэсэгт ахмад, залуу, эмэгтэйчүүдийн төлөөллийг багтаасны зэрэгцээ Ардчилсан намыг шинэчлэх хорооны гишүүдээс ч оруулсан байна. Мөн ирэх арванхоёрдугаар сарын 6-нд товлогдсон АН-ын Их хуралд бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаар ахлуулж, бүрэлдэхүүнд нь 20 гаруй гишүүнийг багтаажээ. Ийнхүү ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнийг баталснаар АН-ын ҮЗХ-ны хуралдаан өндөрлөжээ.

АН-ын ерөнхий нарийн Л.Эрхэмбаярын хэлснээр “Энэ удаагийн Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар арванхоёрдугаар сарын 6-нд болох намын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг томилно. Их хурлаараа намын Үндсэн дүрмийг шинэчлэн батална. Одоо бид дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулах юм. Ардчилсан нам даргаа ҮЗХ-ноос болон Их хурлаасаа сонгодог. Энэ удаад ихэнх гишүүд нийт намынхаа гшпүүдийн дундаас сунгаагаар намын даргаа сонгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна” гэсэн юм. Харин хуралдаанд ирээгүй гишүүдийн талаар сонирхоход “Миний авсан мэдээллээр намын дарга асан З.Энхболд хуралд оролцож чадахгүй гэдгээ албан ёсоор хэлсэн. Гэр бүлгийнхээ хүнийг аваад БНУС-д эмчилгээнд явсан байгаа. Их хурлаас өмнө ирнэ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон С.Баярцогт нартай холбоо бариагүй байна. Бусад гишүүдэд утсаар болон, мессежээр хуралдаан болох талаар мэдэгдсэн. Өнөөдөр Гүйцэтгэх зөвлөл хуралдаж хоёр Их хурлыг зохион байгуулах, Намын дүрмийг шинэчлэх хоёр ажлын хэсэг байгуулахаас өөр асуудлыг энэ удаагийн хурлаар хэлэлцэх шаардлагагүй гэсэн шийдвэр гарсан. Энэ шийдврийг ҮЗХ-ны хуралд оруулна. Намын үндсэн дүрмийн тав, зургаан төсөл байгаа. Энэ хурлаар эдгээр төслөө нэгтгээд Их хуралдаа нэг төсөл оруулна. Намын үндсэн дүрэмд ҮЗХ-ны гишүүдийг дүүрэг, аймгийн намын хорооноос сонгодог байсныг тухайн тойргийн нийт гишүүдээс сонгодог байх санал гарсан. Мөн даргыг Их хурлаасаа сонгодог байсныг нийт гишүүдээсээ сонгох санал гараад байна” гэсэн юм.

НАМЫН ДАРГАА НАМЫН БҮХ ГИШҮҮД ЭЭС СУНГААГААР ГАРГАХ ЁСТОЙ гэв

Хуралдааны өмнө сэтгүүлчид ҮЗХ-ны зарим гишүүдээс байр суурийг ҮЗХ-г шинэчлэх шаардлага байна Гэхдээ шинэчлэх механизм нь хувь хүний хүсэл зорилгоос хамаардаггуй байвал зүгээр байгаа юм. Тухайлбал, УИХ ч юм уу, орон нутгийн сонгуулиар ҮЗХ нь шинэчлэгдэж байх нь зөв. Яг манай өнөөгийн дүрмэнд ийм зохицуулалт байхгүй учраас бүх насаар нь дархалчихсан юм шиг ҮЗХ-ны гишүүд байна Өнөөдөр Ардчилсан намд тулгамдаад байгаа асуудал нь дотоод ардчилал юм. Намын дарга, удирдлагуудыг сонгох процесс нь дотоод ардчилалтай болж чадах уу гэдэг нь чухал. Тиймээс нийт гишүүдийн дунд сунгаа зохион байгуулаад, гишүүдээс нь намын даргыг сонгох нь зөв гэж бодож байгаа. Энэ ҮЗХ-ны хурлаар намын дүрмийг ишнэчлэн хэлэлцээд, нэг хувилбар гаргаж ирээд туунийгээ нийт гишүүдээрээ хэлэлцүүлэх шийдвэр гаргавал ҮЗХ үүргээ биелүүлнэ” гэж байлаа Түүнээс намын дарга болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэхийг тодруулахад “Би намын дарга болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй . Дэвших сонирхолтой олон хүн бий. Намын даргад өрсөлдөнө гэж олон хүн байр сууриа идэрхийлсэн байна билээ. Тиймээс намын даргын шалгуурыг тавьж өгөх хэрэгтэй. Нэгдүгээрт, өнөөгийн цаг үед Ардчилсан намын өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг ямар зан чанартай хүн шийдэж чадах вэ гэдэг шалгуурыг тавьж өгөх ёстой. Хамгийн зөв механизм нь намын бүх гишүүдээрээ намын даргаа сонгуульдсан нь цааш цаашдаа хэрэгтэй гэж үзэж байна” гэж хариуллаа. Мөн УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг “Намын даргыг намын бүх гишүүдийн сунгаагаар сонгох нь зөв. Өнөөдөр (өчшдөр) бид нэгдүгээрт, намын дүрмээ шинэчлэх, хоёрдугаарт, арванхоёрдугаар сарын 6- нд болох Их хурлын тэргүүлэгчдээ сонгох асуудлыг хэлэлцэнэ. Арванхоёрдугаар сарын 6-наас дүрмээ шинэчилсний дараа намын даргаа сонгох ажил зхэлнэ. Ер нь бүгд ярилцаад намын дарга болох хүн олон түмэн, намын гишүүдээс сунгаагаар сонгогдох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн” хэмээв.

Харин АН-ын даргад нэр дэвшихээ илэрхийлээд байсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаанаас тэр шийдвэртээ хэвээрээ байгаа эсэхийг асуухад “Би мэдэхгүй байна. Гишүүд шийднэ” гэсэн юм. Мөн намын шинэчлалийн талаар “Дүрмэндээ салхи оруулах шаардлагатай. Ардчилсан намд шинэчлэл хийхдээ хамгийн эхлээд дүрмээ дагадаг болох хэрэгтэй. Даргаасаа зхлээд намынхаа дүрмийг дагадаг болох хэрэгтэй байна Асууд лаа дүрмийн дагуу энгийн гишүүдийн оролцоотойгоор шийддэг болох шаардлагагай. Ер нь бол зодоон хүртэл дүрэмтэй байдаг. Гэтэл одоо дүрэмтэй нам дүрэмгүй болчихоод байна. Эв нэгдэл бол нэгдүгээрт хувь хүний асуудал. Асуудлыг гишүүдийн саналаар шийдчих юм бол маргаан үүсзхгүй. Гэхдээ шинэчлэлийг хуйвалдаан, хуучин аргаар хийхгүй. Дүрмэндээ салхи оруулах гээд байгаагийн гол шалтгаан энэ” гэж байлаа.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав “УИХ-ын сонгуульд ялагдаж нэлээд том цохилт авсан намын хувьд нэлээд урт хугацаанд бэлдэж байгаад ҮЗХ-ны хурлаа хийе гэдэг үүднээс завсарласан. Орон нутгийн сонгуулийн дүнгээр 110-аад суманд АН-ын Засаг дарга тавигдана. Гурван дүүрэг, хоёр аймагт ялалт байгуулсан. Үүнээс Ардчилсан намаас сонгогчид нүүр буруулаагүй байна гэж дүгнэж байгаа. Одоо дөрвөн дүрмийн төслийн хар зураг явж байна Ер нь ҮЗХ-ноосоо намын даргаа сонгох нь буруу юм. Тийм учраас Их хурлаараа намын даргаа батламжилна. Наана нь сунгаа явуулах ёстой. Арванхоёрдугаар сарын 6-н болоход цөөхөн хоног үлдсэн учраас намын даргад нэр дэвшигчид маань орон нутагт ажиллаж, намын гишүүдгэйгээ уулзах бололцоо байхгүй байна Мөн дүрмээ шинэчлэе гэж байгаа. Дүрэм бол хууль байх ёстой. Тиймээс намын дарга зөвхөн Их хурал дээр нэр дэвшээд программаа танилиуулаад гардаг биш, орон нутгаар явж намын гишүүдээсээ санал авдаг болох юм. Тэр сунгаанаас хамгийн их өндөр санал авсан хүнийг Их хуралдаа оруулж бахламжилъя гэсэн ийм л бодолтой байна Интернэт хөгжсөн энэ үед баталгаагтай автомат программаар нэг өдөр санал хураагаад дүнг нь гаргаад явчих бололцоотой. Намын даргын сунгаанд хэн ч нэр дэвших нээлттэй. Гэхдээ сунгаанаас гарсан нэг л хүнийг намын Их хурал дээр багламжилна гзж байгаа” гэсэн юм.

Эндээс харахад АН-ынхан Их хурлаасаа өмнөхөн тодорхой шийдэлд хүрэх бололтой. Ингэхдээ “Алтангадас”, “Шонхор”, “МҮДН’ гэсэн намдаа нөлөө бүхий фракцаас бүрдсэн Ажлын хэсэг намынхаа шинэчлэлийг зураглахаар болж, “Алтангадас” АН-ыг чиглүүлсэн хэвээр байх нь.

 

ЖБАЯРСАЙХАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих