ДАЛАЙ ЛАМЫН АЙЛЧЛАЛ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

3Дээрхийн гэгээнтэн 14-р далай ламын Монгол дахь айлчлал өнөөдөр эхэлнэ. Тэрбээр манай улсад дөрөв хоногийн хугацаатай айлчлах юм.

Энэ үеэр Монголын нийт лам хувраг сүсэгтэн олонд ном айлдах юм байна. Мөн лам хуврагууд болон Их дээд сургуулийн эрдэмтдийн дунд “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэг явагдах аж.

Далай лам хамгийн сүүлд 2011 онд  Гандантэгчинлэн хийдийн урилгаар ирж, Бөхийн өргөөнөө сүсэгтэн олонд зориулан “Шинэ мянганы сургааль”-аа хайрлаж байсан билээ.

Далай ламын айлчлалын хөтөлбөрийг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.

Арваннэгдүгээр сарын 18-ны өдөр /Баасан гараг/

20:30 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийг “Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудал дээр угтан авна. /МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Гавж Д.Чойжамц тэргүүтэн лам хуврагууд /

Арваннэгдүгээр сарын 19-ны өдөр /Бямба гараг/

13:05-13:15 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголын нийт ард түмэн сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлнэ. /МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацангийн өмнөх талбайд/

Арваннэгдүгээр сарын 20-ны өдөр /Ням гараг/

09:30-11:30 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголын нийт лам хувраг сүсэгтэн олонд Богд ламын ван, Жигжидийн цэван айлдана. /UВ раlасе/

13:00-15:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн номын айлдвар үргэлжилнэ. / UВ раlасе/

2016 оны 11-р сарын 21-ны өдөр /Даваа гараг/

09:30-11:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголын нийт лам хуврагууд болон Их, дээд сургуулийн эрдэмтдийн дунд “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэг явагдана. /Соёлын төв өргөөнд/

13:00-15:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголын нийт лам хуврагууд болон Их дээд сургуулийн эрдэмтдийн дунд “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэг үргэлжлэн явагдана. /Соёлын төв өргөөнд/

Арваннэгдүгээр сарын 22-ны өдөр /Мягмар гараг/

09:00-11:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшид Хүндэт докторын цол гардуулна. /ХААИС/

13:00-15:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Их, дээд сургуулиудын оюутан залуучуудтай уулзах уулзалт болно. /Соёлын төв өргөөнд/

Арваннэгдүгээр сарын 23-ны өдөр /Лхагва гараг/

07:45-08:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш сэтгүүлчдийг хүлээн авч, уулзалт хийнэ. /Их Тэнгэр цогцолборт/

08:45 цагт Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багшийг МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд “Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудлаас үднэ.

Б.Орхон


URL:

Сэтгэгдэл бичих