Цочир хүйтэрвэл сургууль, цэцэрлэг амрах уу?

11-18-10_700x700Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өгсөн мэдээллээр энэ сарын 17-25-ныг хүртэлх хугацаанд манай оронд сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтэн буюу хасах 40-47 хэмийн хүйтэн болох төлөв гарсан. Энэхүү цочир хүйтний үеэр ЕБС, цэцэрлэгийг түр хугацаагаар амраах эсэх талаар иргэдийн санал олон нийтийн сүлжээгээр гараад байна.Энэ талаар БСШУСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Х.Өнөржаргалаас тодруулахад, “Улсын онцгой комиссоос шийдвэр гарсан тохиолдолд сурагчдын амралтад зохицуулалт хийнэ. Түүнээс биш цаг агаарын мэдээнд үндэслэж урьдчилан шийдвэр гаргах боломжгүй байна. БСШУСЯ, ОБЕГ болон ЭМЯ-наас цаг агаарын онцгой нөхцөл байдал болон халдварт өвчин бусад тохиолдлын үед шийдвэр гарвал тухай бүрт нь зохицуулалт хийж ажиллана” гэв. Тус яамнаас өнөөдөр орон нутгийн Боловсрол, соёлын газрын дарга нарт цаг агаарын нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагаас өгч буй мэдээллийг цаг тухайд нь авч, шуурхай зохицуулалтын арга хэмжээ авч ажиллах албан тоот хүргүүлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих