Энэ өдрийн зурхай /2016.11.19/

fb2b47fbea74bcf0originalӨнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 19. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 20. Санчир гараг. Найралт эх одтой, найман цагаан мэнгэтэй, хөхөгчин могой өдөр.

Барилдлага: Түлэх 
Шүтэн барилдлага
: Сэрэхүй
Суудал: 
 Шороо

Өдрийн наран 8 цаг 08 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Өнөөдөр та ямар нэгэн нууцыг нээж, улмаар өөрийн гайхамшигтай чадвараа ил гаргах болно. Гэхдээ үүнийг ганцаараа хийх гэсний хэрэггүй бөгөөд энэ нь таныг эргүүлээд эвгүй байдалд оруулж магадгүй. Өөрийн амьдралын зорилгоо тодорхойл, аюултай байдалд оруулах хэрэггүй. Хайр дурлал, дотно харьцаанд таатай өдөр. Таны хайрт чинь анхаарлыг тань татахыг хичээнэ. Бүх өвчин хурдан эдгэрнэ. Зүүднийхээ талаар хэнд ч бүү ярь.


ҮХЭР (4/20-5/20)

Тав тухгүй өдөр. Өнөөдрийн таныг нэлээн сандраах бололтой. Өглөө эрт чиг хандлага хамгийн ашигтай байгаа тул ихэнхи ажлаа өглөө амжуулахыг хичээ. Өдөр дундаас хойш илүү их саад тотгор, бүтэлгүйтэл гарч, таны гаргахаар найдаж байсан дэвшилтийг удаашруулж болзошгүй. Амралт юм уу бизнесийн аялалтай холбоотой төлөвлөгөөнд гэнэтийн өөрчлөлт орж таны сэтгэлийг ихээр хямрааж болох юм. Дэмий санаа зоволгүйгээр, толгойгоо сэргэлэн байлгах юм бол асуудлууд илүү хурдан шийдэгдэх болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өдөр тутмын ажлын хажуугаар шаардлагатай бөгөөд ашигтай ажлын санал ирвэл шууд татгалз. Учир нь таныг хэн нэгэн мэхлэх, цаашлаад та түүний ярианд толгой тань эргэж мэдэх нь. Иймээс уг саналыг сонсоогүй байсан дээр. Ямар нэг том төсөл эхлэхээсээ өмнө судалгааны ажил дээрээ алдаа эндэгдэл гаргахгүй байхыг хичээ. Хэн нэгний санаатай санаандгүй үйлдлээс болж эвгүй байдалд орж болзошгүй байна. Хайртай хосын дунд хардалтаас болж хэрүүл маргаан дэгдэж болзошгүй гэж одод сэрэмжлүүлж байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Шинэ танилуудтай болоход тааламжтай өдөр. Гэхдээ үүнд эрэгтэйчүүд хамаарч байгаа бөгөөд эмэгтэйчүүд хулгайд юмаа алдахаас сэрэмжил. Та өөдрөг үзэл, нийтэч зан, сэтгэл татам чанарынхаа ачаар хожим хэрэг болох олон, шинэ түнштэй болно. Санхүүгийн алдагдлаас сэргийлэн бичиг баримт бүрдүүлэх, арилжаа наймаа хийхдээ их анхааралтай бай. Магадгүй хуучны анд тань гэнэт гараад ирэх ба түүнийг та цочирдон хүлээн авна.


АРСЛАН (7/23-8/22)   

Хосуудын харьцааны бат бөхийг шалгах өдөр. Хэдийгээр хамгийн хүнд үе ард хоцорсон боловч зарим нэгэн үл ойлголцол, үл итгэлцэл бий болж байна. Гэвч холбоогоо бэхжүүлэх боломж байна. Бие биедээ бага зэрэг амсхийх зав олго. Тэгвэл ямар ч асуудал хялбархан вэ дээ орох болно. Хэн нэгэнтэй бүү зөрчилд, өөрийгөө барь, хий хоосон зүйлд сэтгэлээр бүү уна. Эв найрамдалтай байж, биеийн хүчний ажил хий үүнд гэр орноо цэвэрлэх байж болно. Эрүүл мэнддээ анхаарч, сэтгэл санаагаа өөдрөг болго.


ОХИН (8/23-9/22)

Аз завшаантай өдөр. Та хэн нэгэнд тэвчихийн аргагүйгээр татагдана. Энэ нь таны хэв төрхийг эвдэнэ. Таагүй үр дүнд хүргэх хайрын харьцаанаас болгоомжил. Ажил дээрх хайрын романд живэх хэрэггүй. Ухаалаг байж, өөрийг тань дүгнэх ажлын үр дүнгээ сайжруул. Бизнесийн илтгэл тайлан олны таашаалыг хүртэнэ. Ажил төрлөө солих талаар бодно. Гэхдээ энэ бүхэнд гэр бүл тань дургүйцэхгүй байх талаар бод. Өөрийгөө сорих нь сайн боловч бусдын ялих шалихгүй зан аашнаас зайлсхий.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Муу явдлаас болгоомжил. Алдаа дутагдал гардагыг анхаарч, дутагдал гарахаас болгоомжил. Санхүүгийн ажилд амжилт гаргах нь таны оюун ухааны чадвараас шалтгаална. Таны хөдөлмөрч байдал нэмэгдсэн ч эд хөрөнгийн байдал хэвээр үлдэнэ. Өнөөдөр танд нийтийн сайн сайхны төлөө гэрээ хэлэлцээр хийх нөхцөл байдал үүснэ. Та энэ удаа мөн л хууран мэхлэлт болон хувь заяаны тоглоомын золиос болох бололтой.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өөрийгөө шинжсэн өдөр. Амьдралын талаарх шинэ үзэл бодолтой болох ба бүх төрлийн санаа боломжуудыг гаргана. Өнөөдөр таны бүтээлч байдал өндөр байх бөгөөд санаануудаа бичиж авбал энэ тэмдэглэл нь цаашдын ажилд тань тус болно. Хийх дуртай хобби тань цаг, эрч хүч ихээр зарцуулах боловч хийж буй зүйлдээ дуртай бол бусад хүмүүс өөрийг тань гэмшихэд хүргэж, түүнээс холдуулах боломжийг бүү олго. Энэхүү сонирхлоо ажил дээрээ ашиглахаар болбол дахин сурч, үлдсэн амьдралдаа сонирхолтой боломжуудыг олж авах ирээдүйг бий болгоно.


НУМ (11/22-12/21)

Ашигтай өдөр. Уян хатан байж бусдын гүн ухааны талаарх ямар ч онолын баримтгүй номлолд санаа бодлоо бүү хоёрдуул. Бүх зүйл өөр өөр нөхцөлд өөр өөр л байдаг. Зарим үед зарим нь үнэн байхад харин зарим тохиолдолд өөр нэг зүйл үнэн байдаг. Энэ ордныхон учир шалтгааныг олохын төлөө тэмцэх хэт дуртай хүмүүс байдаг. Таны хамгаалж байгаа хэн ч, юу ч тантай хамааралтай эсэхийг анхаар. Ямар нэг зүйл хийж эхлэхээсээ өмнө хамтрагчийнхаа бодож төсөөлж байгаа зүйлийг ахин нэг бодоод үзээрэй. Буруу ойлголцох магадлал өндөр байна.


МАТАР (12/22-1/19)

Эргэцүүлэн бодох өдөр. Сэтгэл хөдлөлөө хянаж чадвал ихээхэн үр дүнг авчрах болно. Бүтээлч авьяасаа дахин нээснээр олон шинэ санаанууд төрөх болно. Шинээр хайр дурлалын харилцаа эхлүүлэх нь таны хүсч байсан мэдрэмжийг өгч чадахгүй л болов уу. Тиймээс зүгээр л зөнд нь орхи. Магадгүй тэр хүн танд тохирох хүн биш байж болох юм. Тиймээс та дахин өөр хүнийг эрж хайхыг хүсэх бололтой. Шударга байж чадвал амьдрал тань илүү амар байх болно. Хэрвээ айж байгаа бол хайр дурлалын харилцаа эхлүүлэх хэрэггүй. Хайр зөвхөн хүсч байгаа хүнд л ирдэг.


ХУМХ (1/20-2/18)

Эерэг өдөр. Ирээдүй гэгээлэг харагдаж байгаа тул боломж завшааныг ашиглан амьдралаа сайжруул. Нэр төрд хүрэх хүсэл хөдөлнө. Далайцтай үйл хөдлөл хийх зоригтой хүмүүс сайхан амжилтад хүрэх болно. Цаг зав гарвал настай хөршдөө дэлгүүрээс юм авахад туслах юм уу хажуудаа амьдардаг залуу ээжид хүүхдүүдийг нь харж өгөх нь бусдад тус болох сайхан арга зам байх болно. Олонхи хүмүүсийн хувьд оройг гэр орныхоо тав тухтай байдалд өнгөрөөх болно.


ЗАГАС (2/19-3/20)

Тэвчээртэй өдөр. Та нарын заримд энэ өглөө орноосоо босч гадагш зүглэхэд хэцүү байж болох юм. Хоосон бодол, мартамхай байдал гарч амьдралыг чинь үл ялиг хэцүү болгож болох юм. Оюутнуудын хувьд явц удаашралтай байна. Анхаарал ихээр шаардах хичээлээ давтахаа түр зуур хойшлуулах нь зүйтэй. Таны ойлгох чадварын түвшин доогуур байгаа тул тогтоолт муу байх болно. Тиймээс ер нь бол шалгалт өгөх тохиромжтой цаг биш. Шүүн таслах үйл ажиллагаатай холбоотой асуудалтай байгаа хүмүүст хуулийн нэр томьёоны будлианаас болж мөнгөний зарлага гарч магад. Мөрийтэй тоглоом юм уу санхүүгийн аль нэгэн хэлбэрийн эрсдэлээс зайлсхий. Яг одоогийн хуурамч чиг хандлага хожихоосоо алдах нь илүү байна гэдгийг харуулж байна.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих