Чөлөөт бөхийн холбоонд үймээн болжээ

4ercnd02lskklfcttpj21djl3jМЧБХ-нд үүсээд буй зөрчил улам хурцаджээ. Тус холбооны өргөтгөсөн хурал өнөөдөр  “Блю-Скай” зочид буудалд болж буй. Тус хуралд Холбооны ерөнхийлөгч, Хүндэт ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, аймаг хариуцсан Дэд ерөнхийлөгчид, зөвлөлүүдийн гишүүд, холбооны аппарат, гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчид төлөөлөгчөөр оролцож буй аж.

 

Харин өчигдөр Спортын төв ордонд байрлах Монголын чөлөөт бөхийн холбооны албан өрөөнд хэсэг дасгалжуулагч, тамирчид дайран орж, үймээн дэгдээсэн байна.

 

МЧБХ-ны хурлын мандат олголт 14.00 цагаас эхлэхээр товлогдсон байсан боловч Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр, дасгалжуулагч Л.Энхбаяр нарын хэсэг дасгалжуулагчид, БХЯ-ны харьяа “Алдар” спорт хорооны тамирчид тухайлбал Гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, олон улсын хэмжээний мастер П.Орхон, Б.Одончимэг, Э.Цэвэгмид нарын хорь гаруй хүн өрөөнд хүч түрэн дайрч орсон байна. Улмаар МЧБХ-ны хурлын төлөөлөгчдийн мандат, хурлын материал зэргийг хүчээр булаан авчээ. Тиймээс хурлын оролцогчид мандатгүй орох болсныг чөлөөт бөхийн холбооноос мэдэгдсэн байна.

 

Тив, дэлхийд Монголын нэрийг тахалдаг цөөхөн спортын нэг нь чөлөөт бөх. Сүүлийн жилүүдэд харьцангуй сэргэж, тамирчид оролцсон тэмцээн уралдаан бүрээс медальтай ирдэг болсон. Харин багш, дасгалжуулагч, тамирчдыг нэгтгэдэг холбооны дотоод зөрчлөөс үүдэж, амжилт замхарч магадгүй нь.

 

В.Бат


URL:

Сэтгэгдэл бичих