Махны үнэ хүйтнийг дагаж өслөө

0c505af9dac1dda9bigӨвлийн улирлын ид хүйтнийг тоолох есөн есийн 81 хоног эхлээгүй байхад хүйтний эрч чангарч, гадаа хасах 22 хүрэв. Өнөөдөр хасах 25 хүрнэ. Өнгөрсөн баасан гаригт хасах 16 хэмийн хүйтэн байсан бол өнгөрсөн бямба гаригаас эхлэн агаарын хэм эрчээ чангалав. Ийн огцом хүйтэрсэн нь Сибирээс орж ирсэн хүйтэн агаартай холбоотойг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээлсэн. Нэг ес эхлээгүй байхад гадаа ид хүйтэн тачигнаж “Яаж өвлийг давна даа. Хотын бид ч яах вэ, байр, савандаа орчихно хөдөөний малчид л хэцүү байх. Бичин жилийн хүйтэн одоо л эхэлж байна” гэх мэтээр хаа сайгүй цаг агаартай холбоотой яриа гарч байна. Үүний хажуугаар хүйтний эрч чангарт зам, даваа хаагдвал бичигдээгүй хуулиар махны үнэ автоматаар өсдөг. Үүнээс урьтах гэсэн нийслэлийнхэн өвлийн идэшээ бэлдэж эхэлжээ.

Бусад захыг бодвол махны үнэ хямд гэгддэг хамгийн их хөл хөдөлгөөнтэй зах бол Дэнжийн мянгын Хүчит шонхор зах. Амралтын хоёр өдөр илүү хөл хөдөлгөөн ихтэй байдаг тус захыг өчигдөр зорилоо. Автобусны буудал дээр гартаа ямар нэг зүйл бариагүй хүн нэгээхэн ч үгүй. Аль нэг чиглэлийн автобус ирэхэд суусан иргэдийн 2-4 нь мөрөн дээрээ хонь, ямааны гулууз дүүрчээ. Цөөн хүн автобусанд суусан ч гартаа мах, ногоо, будаа зэргийг барьсан тул орох гэж хэсэгтээ л удаж байв. Энэ мэт идэшний цагаар жижиглэнгээс илүү гулуузаар нь мах авах нь элбэг. Мал өсөхийн хэрээр махны үнэ буурч, сүүлийн хэдэн cap харьцангуй тогтвортой байсан. Өнгөрсөн жилүүдийн статистикаас харахад идэш бэлтгэх цагаар махны үнэ өсдгийг харж болно Энэ жнл харцангуй тогтвортон байгаа ч сүүлийн 2-3 ховогт 200-300 төгрөгөөр өсчзэ Учур нь Үүнтэй холбоотойгоор өчигдөр Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлагын төвөөс цас. хүйтэнтэй холбоотой зам даваа хаагдсан эсэхийг тодруулахад “Одоогоор тийм дуудлага, мэдээлэл ирээгүй. Ямар нэг зам даваа хаагдаагүй” гэв. Харин махны ченжүүдээс үнэ яагаад өссөнийг тодруулахад “Цас их ороод зам даваа хаагдаж, махны нийлүүлэлт буурах учраас үнэ өсөлгүй яахав дээ” гэх. Энэ мэт сураг ажигаар үнээ тогтоодог систем байсаар л байгаа.

Өнгөрсөн долоо хоногт хонь, үхрийн мах долоо хоногийн дотор 100-230 төгрөгөөр өссөн. Тодруулбал, хонины мах дунджаар 3940, үхрийнх 5480 төгрөгийн үнэтэй байсан. Хонины мах гулуузаар 2800-3000 төгрөгийн үнэтэй байсан бол өчигдрийн байдлаар Хүчит шонхор захад хонины гулууз 2900-3300 төгрөг болж нэмэгджээ. Харин жижиглэнгээр 3900-4500 төгрөгийн үнэтэй байв. Үхрийн гуя бүтнээр нь авахад нэг кг-ийг нь 5500-аар худалдаж байв. Ямааны гулууз 2300-2500 төгрөгийн үнэтэй болж өнгөрсөн долоо хоногийнхоос 200-500 төгрөгөөр өсчээ. Махны ченж Ц.Буянжаргал “Махны борлуулалт өмнөх сараа бодоход харьцангуй нэмэгдсэн. Харин өнгөрсөн жилтэй харьцуулбал борлуулалт муу байна. Иргэдийн худалдан авах чадвар сул болчихож. Өнгөрсөн жил нэг хүн 4-5 хонины гулууз авдаг байсан бол одоо 1-2 авч байх жишээтэй. Цас орж зам хаагдвал нийлүүлэлт буурна. Тэрнээс болж үнэ бага зэрэг өсч байна” гэв. Хүчит шонхор захын махны ченжүүд махаа орон нутгаас тэр дундаа Хөвсгел, Архангай, Увс, Завхан зэрэг баруун аймгийн малчдаас авч байгаа аж. Мөн мах худалдаалж буй чингэлэгээ сарын 600-800 мянган төгрөгөөр түрээслэдэг аж. Өнгөрсөн жил 650 мянга байсан түрээсийн мөнгийг өнгөрсөн наймдугаар сард 750 мянга, өнгөрсөн долоо хоногт 800 мянган төгрөг болгож нэмсэн байна. Ченжүүд борлуулалт сайтай байхад өшөө бэлтгэсэн махаа эрт борлуулдаг байсан бол одоо 06:00 цагаас махаа бэлтгэж бүрэнхий болтол зогосч байгаа аж. Сонирхуулахад, адууны мах кг нь 3100 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь хонины махтай бараг ижил үнэтэй байгаа юм. Хөдөө орон нутгийн малчид ч нэг ес эхлэхтэй зэрэгцээд өвлийн идэшээ бэлддэг бол энэ жил эрт эхэлсэн сурагтай. Учир нь эрт хүйтэрсэн учраас идшээ эрт бэлдэж байгаа аж. Max элбэг тул энэ жил үнэ огцом өсөхгүй ч зам боогдох, цас зудтай холбоотойгоор 200-300 төгрөгөөр өсч байна.

 

Ц.БААСАНСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих