Австрали дахь Монголын Элчин сайдын яам зуучлагчаар Австралид сурах зарлалд итгэхгүй байхыг сануулав

Австрали дахь Монголын Элчин сайдын яам  мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

 527-14796572748153
Тус улсад 2015 оны 12 дугаар сарын 14-нд гаргасан эрүүгийн болон иргэний хуульд зааснаар зуучлагчаар виз олгохыг гэмт хэрэг гэж үзэх болсон. Энэ нь тус улсад одоо мөрдөгдөж буй шаардалагтай ажлын байранд, тус улсын хөдөлмөрийн зах зээлд нийцэх ажилтныг хүлээн авахад саад болно гэж үзэж байгаагаас Засгийн газар нь ийм шийдвэр гаргасан бололтой. Өөрөөр хэлвэл ажилд орох хүсэлтэй иргэн болон ажил олгогч талууд гуравдагч хэн нэгэн, эсвэл байгууллагаар зуучлуулах ёсгүй гэж үздэг аж.
Тиймээс Австрали руу зуучилна, виз гаргаж өгнө гэх мэт заранд итгэхгүй байхыг иргэдэд онцгой анхааруулсан юм.
Австралийн элчин сайдын яамнаас “Номхон далайн орнуудын иргэдэд олгодог хөнгөлөлттэй ижил нөхцлөөр монгол иргэдийг эхний ээлжинд улирлын чанартайгаар ажиллуулах асуудал хоёр талын яриа хэлэлцээнд 3 жилийн өмнөөс хөндөгдөж, Амралтаараа ажиллах (Working Holiday) визийн хүрээнд шийдэж болох юм гэж үзэн үүнтэй холбоотой хэлэлцээрийг байгуулахаар хоёр тал ажиллаж байгаа болно” хэмээн онцолжээ.
Энэхүү визний заалтад:
Өмнө нь Австрали улсад энэ визээр орж ирж байгаагүй.
Энэ виз олгохыг зөвшөөрсөн орны иргэн байх.
18-30 насны иргэн.
Австрали дахь баярыг хүндэтгэдэг, зочин.
Санхүүгийн хувьд хангалттай чадвартай байх (ойролцоогоор 5000 австрали доллар)
Таны оршин суух хугацаа дуусах үед буцах тасалбараа авах чадвартай байх
Түүнчлэн дахин амралтаараа ажиллах виз авахыг хүсвэл эхнийхээс өөр заалтад хамрагдах виз олгогдох бөгөөд энэ хугацаанд мөн 31 нас хүрээгүй байх ёстой аж.
Гэхдээ энэ нь манай улсад одоогоор хамааралгүй бөгөөд дээр дурдсан Номхон далайн орнуудын иргэдэд олгодог улирлын чанартай ажиллуулдаг амралтаараа ажиллах “Working Holiday” хөтөлбөр юм.
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Австралийн элчин сайдын яам, виз олгодог албан ёсны байгууллагад хандана уу.

URL:

Сэтгэгдэл бичих