Мянга гаруйхан ирвэс, 20 орчим мазаалайнхаа “маань”-ийг уншчихгүй юмсан

Монгол оронд дэлхийн болон эх орны “Улаан ном”-д орсон амьтан цөөнгүй бий. Тэдний дотроос дэлхийд хаана ч байдаггүй нь мазаалай бөгөөд энэ жил хорь орчим тоологджээ.

Харин Гималай, Памир, Монгол Алтайн өндөрлөгт байдаг цоохор ирвэс манайд 1000 гаруй бүртгэгдсэн байна. Арьс, үснээсээ болж тоо, толгой нь эрс цөөрсөн эл амьтныг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал хурцаар тавигдаж эхэлсэн ажээ. Аргаль, угалз, янгир ямааны сүрэг бараадан амьдардаг энэ амьтныг хамгаалахын тулд нутагшуулахаас өөр арга үгүй бололтой.

Энэ чиглэлийн мэргэжилтнүүдийнхээр түүнийг Хэнтийн нуруу, Говийн зарим хад асгатай газар нутагшуулах нь зүйтэй гэсэн санал гарсан байна. Ингэхдээ орон нутгийнханд сайн ойлгуулахгүй аваас хулгайн анчид “маань”-ийг нь уншчихаж магадгүй гэх үзэл ч гарчээ.

Г.МӨНХНАСАН (www.wikimon.mn)


URL:

Сэтгэгдэл бичих