Ард түмэн рүүгээ буудах зөвшөөрлийг Ц.Нямдорж сайд олгоно

Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан Ц.Нямдорж сайд “ард түмний дайсан” болон хувирав. Эмх замбараагүй байдал үүссэн үед хүчний байгууллагууд хамтрах, улмаар цагдаагийн ажилтнууд галт зэвсэг хэрэглэх, энэ бүх шийдвэрийг гаргах эрхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад олгох зохицуулалтыг уг хуульд тусгасан юм.

Н.Батбаяр, Г.Баярсайхан тэргүүтэй гишүүд төслийг Байнгын хороогоор хэлэлцэх үед үүнийг эрс эсэрг үүцэж, АН-ын бүлгээс буцаах санал ч гаргасан. Ард түмнийхээ эсрэг буудах эрх олгож болохгүй, зохицуулалтууд нь тодорхойгүйгээс тайван жагсаал хийхэд ч буудах боломжийг нээнэ гэж тэд үзсэн. Ц.Нямдорж сайд “Засгийн газар холбогдох байгууллагуудын саналыг үндэслэн төсөл оруулсан. Шийдэх эсэх нь та нарын хэрэг” гээд сууж байгаа юм. Уг асуудал түүхэнд хар мөр үлдээсэн “Долдугаар сарын 1-ний” хэргээс үүдэлтэйг ч гишүүд сануулж байгаа. Тэгвэл энэ төслийн талаар Парламентад суудалгүй намууд дуугарч эхэллээ. Уржигдар МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлэл хийж, Ц.Нямдоржийг огцрохыг шаардав. Экс Ерөнхийлөгчийн уг шаардлагыг юу гэж үзэж буйг нь мэдэхээр Засгийн газрын өчигдрийн хуралдааныг сэтг үүлчид сахив. Эрхэм сайд үүнийг нь мэдсэн үү яасан, шууд л зугтаж орхилоо. Олон нийтийг айлгаж, бас АН-ын гишүүдийг болгоомжлоход хүргэсэн уг төслийн гол заалтуудыг сонирхуулъя. Уг төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулг үй байдлын, Тагнуулын байгууллагын, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хамт өргөн барьсан.

Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төсөл
1 дүгээр зүйл. 3. Нийтийн эмх замбараагүй байдлын улмаас нийгмийн хэв журам алдагдсан тохиолдолд цагдаагийн байгууллага үүссэн байдлыг
өөрийн бие бүрэлдэхүүн, хүч хэрэгслээр зохицуулах боломжгүй болсон нөхцөлд тагнуул, хил хамгаалах, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, дотоодын цэргийн туслалцаа авна. (Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал гэж ямар тохиолдлыг хэлэх, түүнийг хэн тодорхойлох тухай байхгүй. Тиймээс жагсаал л болбол иргэд рүү буудах нь хэмээн АН-ынхан шүүмжилж буй юм)
4. Энэ зүйлийн гурав дахь хэсэгт заасан туслалцаа
авах саналаа цагдаагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гаргана. (Улмаар шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг үндэслэн Засгийн газар гаргах аж)
6. Энэ зүйлийн гурав дахь хэсэгт заасан нөхцөл байдлын үед цагдаагийн албан хаагч, дотоодын цэргээс бусад мөн хэсэгт заасан байгууллагын албан хаагчид галт зэвсэг, сум хэрэгсэл олгохгүй. (Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн алба хаагчид галт зэвсэг хэрэглэж болно гэсэн утгыг уг заалт агуулж байгаа юм. Асуудал үүсгэж буй хамгийн ноцтой заалт нь энэ)
Мөн Тагнуулын байгууллага дээрх нөхцөлд мэдээллээр дэмжлэг үзүүлэх, ШШГЕГ-ынхан хорих ял эдэлж буй болон цагдан хоригдсон этгээдийг хяналтад авч, техник зэвсгээ хүч нэмэгдүүлэх хамгаалах, бие бүрэлдэхүүнээ хэсэгчилсэн байдлаар өндөржүүлсэн бэлэн байдалд байлгах, мөн зайлшгүй нөхцөлд хүч, хэрэгслээр туслах үүрэг хүлээжээ. Хилчид ч мөн ийм үүрэг хүлээжээ. Эх орноо манах учиртай хилчдийг нийслэл рүү татаж, хамгаалж байсан ард түмнийх нь эсрэг “турхирах” нь хэмээн зарим гишүүн үзэж байгаа.

Тэгвэл төсөл санаачлагч тал “Тэд байраа орхиод ирэхгүй. Зөвхөн мэдээллээр тусална гэсэн агуулгаар оруулсан” гэж буй юм.

mongolnews


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.