Чононд хонь хадгалуулав

dashzeveg-nyamosor-696x380УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан дээр М.Оюунчимэг гишүүн Төрийн өмчит компаниудыг ашиггүй ажилуулаад үнэгүйдүүлж хувьчилдаг тухай цухуйлгана лээ. Уг нь ч үнэн л дээ. Үнэгүйдүүлж авах “цаашаа” сохор зоос ч төлөхгүй аваад төсвөөс санхүүжилт хийлгэж болдогийг мэдэх үү, гэж асуумаар санагдлаа.
Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нэр цохож байгаад хэлээд авна лээ. Энэ бол БХТН, ТСТ. Хуучин ДОСААФ, Буудлагын төв клуб гэхээр та бүхэн мэднэ.

Үүрэг болгоод байгаа ТӨХ-ны бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор харин наад жижигхэн аргачлалыг чинь хийгээд байгаа хүмүүсийн нэг. БХТН-ийг өөрийн болгосон ТББ-ын дарга Д.Дашзэвэгийн хадам дүү нь. Энэ хүн ТӨХ-той ТСТ-ийг булаацалдаж маргаан дэгдээгээд байгаа энэ эгзэгтэй үед хадам дүү Ц.Ням-Осор нь ТӨХ-ны даргаар очдог нь цэвэр тохиолдол гэж үзэх боломжгүй. Эрх ашгийн зөрчилтэй ийм хүнд үүрэг даалгавар өгөөд байгаа нь чононд хонь хадгалуулахтай ижил сонсогдож байна.
Бас Хууль зүйн байнгын хорооны дарга “ямар арга замаар УБХТН-ийн өмч хөрөнгө ТББ-д очсоныг нь мэдэхгүй байгаа ш дээ” гэж байна. Мэдэхгүй байгаа бол шалгаад үз л дээ. Надад ч бас нэлээдгүй баримт байгаагаа энэ дашрамд дуулгая.
Нэгдүгээрт. Төр УБХТН-ийн өмчийг ТББ-д шилжүүлж өгсөн тухай нэг ч баримт, шийдвэр та нар олохгүй. Яагаад гэвэл нэг ч удаа ийм шийдвэр гарч байгаагүй юм билээ. Харин ТӨХ-ны Төрийн өмчийн үзлэг тооллогын 1994 оны тайланг шалгаад үзээрэй. Хавсралтын 10 дугаарт УБХТН-ийн нэр тодоос тод дурайж байгаа. Өөрөөр хэлбэл одоог хүртэл төр өмчийнхөө бүртгэлээс хасаагүй гэсэн үг.
Хоёрдугаарт: Яагаад ТББ эзэмшээд байна вэ, ТББ ч гэж Д.Дашзэвэг гэдэг хүн эзэмшээд байна вэ. Технологи нь хэтэрхий энгийн. Та нар “хэтэрхий мундаг” болохоор тийм жижиг зүйлийг олж харахгүй байж магадгүй. Учир нь “УБХТН-ийн төв зөвлөл” гэдэг тамга хэрэглэдэг байсныг “У” үсгийг нь хасаад БХТН-ийн төв зөвлөл гэдэг шинэ тамгатай болгочихсон. Тэр нь одоо энэ БХТН-ийн төв зөвлөл гэдэг ТББ-ын тамга. Ингээд л болоо. Амархан байгаа биз дээ, төрийн байсан өмч хөрөнгө, бүхэл бүтэн байгууллага ганцхан “У” үсэг, ганцхан тамга хийлгэх үнээр ТББ дээр оччихдог, гайхамшигтай энгийн илбэ.
tamga-1tamga2


Энэ жижигхэн луйвраас болж нэг харахад төрд бүртгэлтэй байгууллага байгаад байдаг, нөгөө харахад ТББ нэрээр нэг хэсэг хүмүүс эзэмшээд, эзэмших цаашаа хувьчлаад яваад байдаг. Мөн 2001 оны Засгийн газрын 127-р тогтоолыг бас шалгачаарай. Үүн дээр УБХТН-ийн өмч хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж эзэмшигчийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхийг холбогдох дээд байгууллагуудад үүрэг болгосон байдаг. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ тухай хэн ч дугарсангүй, бүр хэн ч шүү. Хэдхэн хоногийн өмнө Хууль зүйн байнгын хорооны дарга хэлснийг эс тооцвол.

Гуравдугаарт: 1992 оны 26-р тогтоолыг нэг сөхөөд харчаарай. Энэ тогтоол БНМАУ-ын үед хэрэглэж байсан бүх тамга, тэмдгийг хүчингүй болгож хурааж авах тухай юм. Харамсалтай нь УБХТН-ийн тэр үеийн удирдлага Хурандаа С.Сайнцог тамгаа хүлээлгэж өгөлгүй ширээнийхээ нүдэнд тас нуучихаад 1996 он хүртэл ашигласан байдаг. Ганцхан Б.Сайнцог хурандаа БНМАУ-ын УБХТН гэдэг тамгыг 96 он хүртэл ашиглаад явах онцгой эрхтэй байсан үгүй тухай “тэнэг” тодруулгыг ЗГХЭГ-аас авахад боломжгүй гэдэг хариулт авсанаа дашрамд хавчуулъя. Яагаад гэвэл энэ тамга, тэмдгийн “ачаар” газар, үл хөдлөх хөрөнгө сэлтийг ТББ-ын нэр дээр шилжүүлж авсанаас болж ТӨХ-ны Маргаантай өмчийн бүртгэлд энэ байгууллага орсон болохоор нуршаад байгаа юм.

Дөрөвдүгээрт: Одоог хүртэл төрийн өмчид бүртгэлтэй байгаа УБХТН-ийн харьяанд байсан бүх өмч хөрөнгийг нэгд нэггүй шалгахыг хүсье. УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн үгийг яагаад энд иш татаад байна гэхээр та нар төрийн мэдлийн өмчийг хувьчлах тухай ярьж байгаа бол яагаад төрийн мэдлийн өмчийг төр биш ТББ-ын нэг дарга хувьчлаад яваад байхад юу ч яридаггүй юм бэ.
Ямар хувьчлал вэ гэж үү? Та нарын хувьчлах гээд байгаа Монгол шуудан 20 тэрбум бол түүнээс чинь давахаар их хөрөнгө. Та нар ганц байгууллага хувьчлах гэж “бөөн юм” болж байхад тэрнээс чинь давах хөрөнгийг Д.Дашзэвэг гэх эрхэм ганцаархнаа жил бүр солигддог тэргүүлэгчдийнхээ шийдвэр нэрийн дор хувьчлаад явж байгааг дуулгая.
Үүнд:
1. Монголын Радио спортод зориулан барьж байгаад орхигдсон обьектийг газрын хамт 62 сая төгрөгөөр л хувьчилсан

2. УБХТН-ийн хойд жигүүрийн 3 давхар корпусын хувьчлал

3. УБХТН-ийн баруун талын авто засварын 470 м2 лабораторийн барилгыг складын хамт өөрийн төрсөн дүү Д.Дашцэрэндээ шилжүүлсэн.

4. УБХТН-ийн 8 га газраас гурван га-г хүргэн С.Оргилдоо шилжүүлсэн. Одоо тэнд нь Дэлгэрэх гэдэг хотхон баригдсан.

5. Байлдааны машин техник хадгалах зориулалт бүхий төвийн дулаан шугам сүлжээнд холбогдсон 700 м2 гражийг Прадо маркийн машинаар сольсон, мөн складын барилгыг лексус 470 автосашинаар сольсон.

Миний мэдэж байгаа нь энэ. Дээрээс нь 21 аймгийн салбар зөвлөлүүд бүр байшин барилга, өмч хөрөнгөтэй. Тэдгээр нь бас хувьчлагдсан эсэхийг мэдэхгүй. Яармагт Морин тойруулга гэж байсан бас зарагдсан. Аж ахуйн хашаа нь харин зарагдчаагүй байж байна лээ.

Мөн байлдааны буу зэвсэг зарсан үрсэн тухай чих дэлсдэг. Энэ бүгдийг хүчний байгууллагад хүлээлгэж өгсөн тухай нэг ч баримт олоогүй. Үнэндээ Хурандаа С.Сайнцог, Д.Дашзэвэг гэдэг хоёр эрхэм тус бүртээ 16 жил энэ байгууллагын дарга, зөвлөх гэдэг нэрийн ард бүгдийг бужигнуулж байна. Энэ тухай бүгд мэдэж байгаа мөртлөө бүгд чимээгүй өнгөрдөг нь хачирхалтай.
Бас ТСТ буюу Буудлагын төв клуб гэж байна. 2014 оныг дуустал улсын төсвөөс хөрөнгө төсөв өгөөд төрийн мэдлийн байгууллага гээд явж байсныг Засгийн газрын тогтоол гаргаад улсын үйлдвэрийн газар болгох гэтэл бас “манай өмч” гээд улайраад хэвтчихсэн учраас гацчихсан.

 

ТӨХ-г дахин шинээр байгуулахад БХТН-ийн төв зөвлөл ТББ-ын дарга Д.Дашзэвэгийн эхнэрийнх нь төрсөн дүү Ц.Ням-Осор томилогдож очоод БХТН-ээс ТСТ-ийн өмч хөрөнгийг авч чадахгүй гацаанд орчихсон төрийн өмчийн үйлдвэрийн газрыг татан буулгах шийдвэр гаргадаг нь цэвэр тохиолдол гэж үзэх үү. Тэрний дэргэд наад үнэгүйдүүлж хувьчлах чинь бүр “шударга” харагдаад байх юм, эрхэм гишүүд ээ!
ekhsurvalj.mn


URL:

Сэтгэгдэл бичих