Коммунист бодлого ба МАН-ын ”онцгой” шийдвэрүүд

МАН-ынхан ээлж дараалан олны дургүйцлийг төрүүлсэн мэдэгдэл хийж, үг хэлдэг болов. Тодруулбал өнгөрсөн есдүгээр сард Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хөгшчүүд нэгнийхээ тэтгэврийг авахын тулд нэг нэгэн рүүгээ муухай харах гээд байна хэмээн өгүүлсэн бол, Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Настнуудаас өөд болсон хөгшнийхөө тэтгэврийг авахгүй гэсэн санал манай яаманд ихээр ирж байгаа” гэх зүйлийг ярьж, олныг “ангайлгаж” байсан билээ.

 

Тэгвэл энэхүү “тэнэглэл”-ийн чимээ намжиж амжаагүй байхад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өчигдөр оюутан, сурагч, цэргийн алба хаагчдаар цасаа цэвэрүүлнэ хэмээн үүрэгдсэн нь мөн л олны дургүйцлийг төрүүлэв.

 

Түүнчлэн Сангийн сайд тэнгэрт тулаад буй долларын ханшийг ажиглаж байгаа гэхээс хэтрэхгүй зүйл ярьж суугаа бол Хотын дарга хэзээ хэдэн удаа цас орсныг тоолж суухаас өөр дорвитой ажил хийхгүй байгаа нь нууц биш. Тэгвэл МАН-ынханы ард түмэнд юу юу гэж хэлж, олны дургүйцлийг төрүүлж буйг баримтаар хүргэж байна.

 

5gdhucr6fkunq4drdf7v1huude

 

Оюутан сурагчдаар цас цэвэрлүүлнэ гэх коммунист бодлого

 

Хотын дарга олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн нэгэн хачирхалтай мэдэгдэл хийв. Тэрбээр өчигдөр Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлд их хэмжээний цас орсноос нөхцөл байдал хүндэрч буйг дурьдаад “Байгалийн давагдашгүй хүчин зүйл бий болсон тохиолдолд дахин бүх нийтийг хамарсан арга хэмжээ авна. Хотын төв болон нийслэлээс гадагш гарах зам давааны цас мөсийг арилгах, холбогдох байгууллагуудтай нь ярилцаад цас цэвэрлэгээнд цэргийн алба хаагчид, оюутнууд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг хамруулах зэргээр энэ 7 хоногт гудамж талбайн цасаа цэвэрлэж дуусгахыг үүрэгдсэн нь олны анхаарлыг эрхгүй татав.

 

Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтээрээ цасаа цэвэрлэхийг уриалж, өөрөө ч хэвлэл мэдээллийнхэний дунд, камер, гэрэл зурагчны урд цас цэвэрлэж, зөвхөн өөрөө л “кок” авсан. Харин түүний цасаа цэвэрлэх уриалга төдийлөн үр дүнгээ өгөөгүй нь өнөөдрийн гудамж талбайн нөхцөл байдал тодхон гэрчилнэ.

 

Энэ бол жинхэнэ коммунист бодлого, та үүнээсээ татгалзах ёстой

 

Тэгвэл өөрийнхөө удирддаг харъяа байгууллагыг дайчилж, уриалгадаа нэгтгэж дөнгөөгүй Хотын дарга арга барахдаа оюутан, сурагчид, цаашлаад алба хааж буй цэргүүдийг дайчлахаар боллоо. Үнэндээ хорин нэгдүгээр зуунд манай улс шиг цас мөсөө хүнээрээ шүүрдүүлээд зогсож байдаг улс дэлхийн хаана ч байхгүй гэдгийг албаныхан хэлдэг. Тэгвэл Хотын дарга ТҮК-ийн ажилчдаараа төдийгүй оюутан, сурагчид, цэргийн алба хаагчдаар цасаа цэвэрлүүлэхийг үүрэгдсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарлаа.

 

Түүний энэхүү мэдэгдлийн дараа цахим ертөнцөд “Хотын дарга 10 жилийн хүүхдүүдээр цас цэвэрлүүлэхээр үүрэгджээ”, “20 хэм хол давсан хүйтэнд насанд хүрээгүй хүүхдүүдээр цас цэвэрлүүлэх юм гэнэ”, “Арай ч тэгж болохгүй ээ”, “Энэ бол жинхэнэ коммунист бодлого, та үүнээсээ татгалзах ёстой”, “Би л лав хүүхдээрээ цас цэвэрлүүлээд зогсож чадахгүй” “200 саяар шоу хийж чадсан юм чинь 20 тонн давс авч чадахгүй л байв гэж” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.

 

Тэгвэл Хотын даргын цас мөстэй холбоотой хачирхалтай, анхаарал татсан мэдээлэл үүгээр зогсоогүй тэрбээр нийслэлчүүдийг цас мөсөө цэвэрлэхийг уриалсан уриалга гаргахдаа “Өнгөрсөн онд өвлийн турш нийт 13 удаа цас орсон байхад энэ өвөл эхлээд нэг сар хүрэхгүй хугацаанд 13 удаа цас орчихоод байна. Сар хүрэхгүй хугацаанд өнгөрсөн жилийн давтамжаа давчихсан байгаа юм” хэмээсэн нь мөн л олны эгдүүцлийг төрүүлсэн.

 

Үнэндээ сая гаруй хүн амтай Улаанбаатарыг удирдаж буй Хотын дарга хүн энэ мэт мэдэгдэл хийж, олны дургүйцлийг төрүүлж байхын оронд цас мөс хайлуулах давс бодисныхоо нөөцийг нэмэгдүүлэх, үр дүнтэй цэвэрлэгээний аргуудыг “сүвэгчилж” суувал дээрсэн. Уг нь Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл  ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Д.Энхсайхан “Энэ жил нийтдээ  600 тонн давс,бодис нөөцөлсөн. Энэ өвөл цас хэдэн удаагийн давтамжтай, хэр их цас орохыг мэдэхгүй  байна. Хэрэв байдал хүндэрвэл дахин бодис  авч нөөцөлнө” хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Э.Аззаяа “Энэ жил нийт 474 тонн цас хайлуулах бодис нөөцөлсөн. Үүнээс 7 тонн давс, 391 м3 элс байна. Хуваарьт замууд мөн Замын Цагдаагийн газрын дуудлагын дагуу хальтиргаа гулгаатай газруудад нийт таван удаагийн цас оролтоор бодис цацаж, одоо 336 тонн бодисын нөөцтэй байна. Цаашид Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас нэмж бодис нийлүүлнэ. Тохижилт үйлчилгээний албаны 255 зам талбайн үйлчлэгч явган хүний замыг нэн түрүүнд цэвэрлэж, хальтиргаа гулгааг арилгадаг. Энэ нь иргэдийг хальтирч бэртэхээс сэргийлж, аюулгүй байдлыг хангаж байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр ногоон байгууламжийн ажил шувтарч байгаатай холбогдуулан нэмэлтээр 100 гаруй цэцэрлэгч зам цэвэрлэгээний ажлыг давхар гүйцэтгэж байна” гэгчлэнгээр ээлж дараалан хэвлэлд ярилцлага өгсөн байна.

 

Тэгвэл албаны хүмүүсийн мэдээлээд буй нөөцөлсөн давс, бодис, элсийг Хотын дарга чухам юунд нөөцлөөд байна вэ. Өнөөдөр Улаанбаатар хот гамшгийн хэмжээнд хүрч, халтиргаа гулгаанаас болж өдөрт хэдэн зуун хүн гэмтэж, хэдэн зуун жолооч эд хөрөнгө, амь насаараа хохирч байна. Энэ хангалттай биш гэж үү.

 

Ж.Эрдэнэбат: Хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юу” гэж их муухай юм бодох гээд байна

 

Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгох шалтгааныг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн есдүгээр сард чуулганы нэгдсэн хуралдааны дээр тайлбарлаж, олны эгдүүцлийг төрүүлсэн”. Тэрбээр хэлэхдээ “Сонсоход их аятайхан нэртэй хууль. Хамтын тэтгэврийн хууль гээд. Яг хэрэгжээд эхэлвэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гээд. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юу” гэж их муухай юм бодох гээд байгаа байхгүй юу. Тийм учраас МАН мөрийн хөтөлбөртөө “Насны хишиг” гэдэг тэтгэвэр олгоё гэж оруулсан. Ахмадууд маань хосоороо хамтдаа урт наслах тусмаа төр засгаас илүү тэтгэвэр авах юм шүү гэж бодож байгаа” гэсэн нь ёстой л олны дургүйцлийг төрүүлж нэг хэсэг нь олон нийтийг бухимдуулсан.

 

Б.Чойжилсүрэн: Талийгаач болсон хөгшнийхөө өмнөөс тэтгэврийг нь авмааргүй байна гэсэн санал ирсэн

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн мөн л олныг дургүйцлийг төрүүлсэн зүйл мэдээлж, хэвлэлийн хуудаснаа мөнхөрсөн. Тэрбээр Хамтын тэтгэвэрийн тухай хуулийг хүчингүй болгохыг хэлэлцэх үеэр “Хамтын тэтгэврийн хууль шүүмжлэл дагуулаад байгаа. Монголчууд чинь сүсэг бишрэлтэй. Талийгаач болсон хөгшнийхөө нэрийн өмнөөс энэ тэтгэврийг авмааргүй байна гэсэн санал Сангийн яамд их ирээд байгаа учраас хүчингүй болгоё гэсэн саналыг оруулсан” хэмээсэн нь ёстой олны хөх инээдийг хүргэж байсан билээ.

 

Хамтын тэтгэврийг олгож эхэлснээр нийгмийн даатгалаа насаараа төлсөн ч тэтгэвэртээ гараад удалгүй нас барсан ахмадын ар гэрийнхэнд нь талийгаачийн тэтгэврийг олгох байсан юм. Харин энэ зохицуулалтаас ахмадууд татгалзсан гэж Сангийн сайд хэлсэн нь олныг мэл гайхшируулав. Тэтгэврийг бууруулах, хамтын тэтгэврээс татгалзах саналыг төсвийн зардлыг бууруулах Засгийн газрын бодлого бус ахмадын санал байжээ.

 

24tsag.mn


URL:

Нэр: АХАМДЫН БАЯР: Огноо: 22 November 2016

БОЛЬЁ ОО

Нэр: Mongol Огноо: 22 November 2016

Uul usnii ner solih, heden udaa tsas orohiig toolohoos oor hiih yum alga uu? Arai denduu ajilgui heden said, hotiin darga tai yaj 1 ovliig davaj, eh nutgaa buten avch ulddeg yum bilee?

Face book deer photo ni baigaa, tsas tseverleh hoorhon husdag duguitai tereg shig yumiig 100 g yaraltai ooriin horongoor ch hamaagui hiilgeed hot tseverleh gej hurztei holdoh gej baigaa heden muusain ajilchiddaa ogoosei. Daanch eniig setgeh setgel uhamsar baihgui l dee, manai heden darga nart.

Нэр: irgen Огноо: 23 November 2016

Baiguullaguud hamtiin hucheeree tsasaa tseverlehiig urialakh ni buruu bish asuudal gej bodoj bna

Нэр: ЗӨВ САНААГ ДЭВШҮҮЛЖ БАЙ Огноо: 23 November 2016

ОЮУТНУУД АВТОБУСААР ҮНЭГҮЙ ЯВДАГ ҮҮНИЙГЭЭ Ч ТЭД ОЙЛГООД ЭНЭ АЖИЛД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОЖ БАЙХАД ЭНЭ ОДОО ЮУ БИЧЭЭД СОЛИОРООД БАЙГАА ГАР ВЭ

Нэр: zochin Огноо: 23 November 2016

ЗАМЫН ЦАГДААГИЙН УРД ТАЛЫН НАРХАН ХОТХОНЫ ГОМО МӨНХӨӨ ЧИ БАЙРНЫХАА БАНДИЙГ ТАТАЖ ЧАНГААХАА ХЭЗЭЭ БОЛИХ ХҮН БЭ ИЧДЭГГҮЙ МУУ ШОРОНГИЙН ГОМО

Нэр: зочин Огноо: 23 November 2016

Ёрөнхий -манлай уяачийн адуун сүргийн угшил сайтай хөгшин гүү муухай юм бодов : Халиун азрага ноос сайтай дээрээ өнхөрөөд өгдөг ч болоосой Тэгвэл ч ноос нь насан туршдаа минийх болно доо

Сэтгэгдэл бичих