Адууг амьдаар нь экспортлохыг түр хугацаагаар хоригложээ

15145218_1089148187865810_883696995_o 15152508_1089148231199139_895138150_o 15152536_1089148097865819_568871515_o

Адууг амьдаар нь экспортлохыг түр хугацаагаар буюу ирэх оны хавар хүртэл зогсоожээ. ХХААХҮ-ийн сайд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт санал хүргүүлсний дагуу уг шийдвэрийг гаргасан байна.

Үүнээс өмнө тус яамныхан Бичигтийн боомтод очиж, мах экспортолж буй үйл ажиллагаатай танилцахад нөхцөл байдал нь шаардлага хангаагүй тул зогсоох хүсэлтийг МХЕГ-т уламжилжээ. Адууг амьдаар нь гаргахын тулд олон хоног хоолгүй туудаг бөгөөд хүйтний улиралд нүд нь хөлдөх, турж эцэх тохиолдол гардаг байна.

Түүнчлэн нутагтаа хоргодсон адууг кранаар түлхэж гаргах гэх мэт нүд хальтрам үзэгдэл олон гардаг гэнэ. Тиймээс ХХААХҮ-ийн сайд МХЕГ-тай зөвшилцөж дээрх шийдвэрт хүрчээ. Дашрамд дурдахад, нас гvйцсэн монгол адуу 360-380 кг жинтэй боловч тарга тэвээрэг сайтай үедээ 400 гаруй кг жин татдаг бөгөөд илчлэг чанар 2886-3000 ккал, адууны өөх нь ханаагvй тосны хvчлээр бaялаг, цусны даралт ихсэх, цусны хана хатуурах зэрэг өвчний эсрэг үйлчилгээтэй аж.

3fabd182c119947doriginal 15133918_1089148031199159_295605168_o 15134578_187358648391792_8414475230382870341_n

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.