Байгаль дэлхийд ээлтэй энэ унаа

Tesla mоtors.

Амеркийн Californie-д амьдардаг Сербе \экс Югаслав\ гаралтай инжинер Nicola Tesla-гийн зураг төслөөр бусад олон инженерүүдийн хамтаран бүтээсэн 100% цахилгаанаар ажилладаг байгаль дэлхийд ээлтэй энэ унааг 2003 оноос туршилтын журмаар үйлдвэрлэж эхлэжээ. 2008 онд Европд, Монако-ын авто үзэсгэлэн анх тавигдаж анхны гэрээ хийж худалдан авагч нь Монако-гын Жонон – Prince Albert байсан бол жилийн дараа гэхэд европд 250ш зарагдаж байжээ. 2014 онд Тesla Motors 35 миллиард долларын ашигтай зарагдсан юм байх.
Манай хүн Парист авто салон үзэж явахдаа \охин бид 2ыг гудманд булгачихаад давхисан даа, ккк\ Теслаг унаж үзэхээр Bordeaux (Борду) хотын Tesla авто гражид захиалга өгсөн юм байноо, тэгээд энэ бямба гаригт Борду хотоор алхангаа энэ машиныг унаж үзлээ. Энд ёстой бүх төрлөөрөө байнаа, спорт, люкс, энгийн, гэр бүлд зориулсан хаалга үүд нь дээшээ далавч шиг дэлгэгддэг гээд байнаа байна. Бид 2 энэ гоё улаан унааг сонгоод хажуудаа зааварлагчтай, ард нь би суугаад хотоос гараад давхилаа даа.

Машинаа өөрөө жолоодсон ч болно, дэлгэцэн дээр нь очих газраа суулгаж тохируулчихаад, \хөл доор гишгүүр мишгүүр юу ч алга хөөе\, жолоодож явахдаа ийш тийшээ хараад хууч хөөрөөд, цай хоолоо идэж уугаад зүүрмэглээд ёстой гар газар хөл хөсөр явж байхад болохоор юм байна.

Тесла машины ерөнхий араг ясыг нь харахад урд хойноо жижигхээн цахилгаан хөдөлгүүр л байх, цахилгаан нөөцийн багтаамжнаасаа хамаарч \дээд тал нь 500км-т нэг удаагийн цэнэглэлтээр явна\ үнэ нь 75-120 мянган евро-ын хооронд юм байхаа…
Авто сонирхогч найзууддаа зориулаад хэдэн зураг орууллаа

14705802_1155150857899289_1379361579387955640_n 15056384_1155151551232553_7601739229417466598_n 15078583_1155151484565893_6472372717353983352_n 15078750_1155151661232542_1282312443184433864_n 15085455_1155153321232376_2103450491058520702_n 15085657_1155151377899237_1540984986916395020_n 15094372_1155194301228278_2563757909656788736_n 15095461_1155150311232677_1355693951672008541_n 15135897_1155151204565921_5357862331826593522_n 15192563_1155153264565715_6745241245124249586_n 15192659_1155150681232640_4753896590177302785_n 15202562_1155151587899216_8203512595285951587_n

Perle Van

URL:

Сэтгэгдэл бичих