15 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно

069c80af05488e91111de5de4685a524ac185885Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт эхэлнэ. Тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Батлан хамгаалах их сургуулийн талаар авах арга хэмжээний тухай болон Цагдаагийн албаны тухай болон Дотоодын цэргийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Мөн 2016 оны 3 дугаар улиралд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар болон Төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтын явцын талаарх Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын танилцуулгыг сонсоно.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД

 
Хэлэлцэх асуудал
Засгийн газрын гишүүн
1.
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл
Ж.МӨНХБАТ
2.
Жагсаалт батлах тухай*
Ж.МӨНХБАТ
3.
Хөрөнгө гаргах тухай*
Ж.МӨНХБАТ
4.
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2016 оны 88 дугаар тогтоол)
Ц.МӨНХ-ОРГИЛ
5.
Цагдаагийн албаны тухай болон Дотоодын цэргийн тухай хуулийн төслүүд
С.БЯМБАЦОГТ
6.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
С.БЯМБАЦОГТ
7.
Тусгай зориулалтаар 2017 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээ тогтоох тухай
Д.ОЮУНХОРОЛ
8.
Батлан хамгаалах их сургуулийн талаар авах арга хэмжээний тухай
Б.БАТ-ЭРДЭНЭ
9.
Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
Н.НОМТОЙБАЯР
10.
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын   2015 оны 408 дугаар тогтоол)
Ж.БАТСУУРЬ
11.
Бусад асуудал*
Ж.ЭРДЭНЭБАТ
 
Танилцуулах асуудал
 
12.
2016 оны 3 дугаар улиралд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар
Ж.МӨНХБАТ
13.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын талаар
Ж.МӨНХБАТ
14.
Зам, тээврийн хөгжлийн сайдын гадаад томилолтын талаар*
Ж.МӨНХБАТ
15.
Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар
Ж.МӨНХБАТ
16.
Төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтын явцын талаар (Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил, дэд бүтэц барих төсөл)
Ж.МӨНХБАТ

 


URL:

Сэтгэгдэл бичих