Өнөөдөр болох зарим үйл явдлууд

olloo_mn_1441756571_todayӨнөөдөр буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 23-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.


ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛ

09.00 цагт: Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган 3 дахь жилдээ зохион байгуулагдана. Утас: 99101839


“БЛЬЮ СКАЙ” ЦАМХАГ

09.00 цагт: ”Блью скай” цамхагийн Топаз танхимд “Ил тод байдал-2016″ Форум болно. Утас: 99234856, 99086930


МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

09.30 цагт: Монгол улсын Хөдөлмөрийн баатар, академич, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Ширэндэвийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа МУИС-ийн 2-р байрны урд талбайд болно. Утас: 99045949


“ДҮНЖИНГАРАВ” ХУДАЛДААНЫ ТӨВ

10.00 цагт: Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаанд оролцох иргэн, аж ахуйн нэгжид зориулсан нээлттэй мэдээлэл өгөх өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Дүнжингарав” салбар дээр зохион байгуулна. Утас: 90119120


ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР

10.00 цагт: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцаж, хэлтэс албадын дарга нартай санал солилцож, зөвлөгөө өгнө. Утас: 89122279, 99938477


УЛААНБААТАР ЧУУЛГЫН БАЙР

10.30 цагт: Замын цагдаагийн албаны 80 жилийн ойг угтан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болгон зохион явагддаг “Ногоон гэрэл цагаан шугам 2016″ тэмцээн 35 дахь удаагаа зохион явагдана.


УРАН ЗУРГИЙН ГАЛЛЕРЕЙ

11.00 цагт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол улсын Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан хамтран “Шинжлэх ухаан, Технологи, Иноваци – 2016” үзэсгэлэн зохион байгуулна.


КОНТЕНИНТАЛ ЗОЧИД БУУДАЛ

11.00 цагт: ”Гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулахад Төрийн болон Олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт олон улсын уулзалт, хэлэлцүүлэг Контенинтал зочид буудлын хурлын танхимд болно. Утас: 325044, 88049099


“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.30 цагт: “Илүү сартай өвлийг өнөтэй давцгаая” сайн үйлсийн аяны талаар Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу сангаас мэдээлэл хийнэ.

12.00 цагт: “Өргүй Монголын төлөө нэгдэцгэе 218.1” хөдөлгөөнөөс УИХ-д шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.


АРДЧИЛСАН НАМЫН БАЙР

12.00 цагт: 12 дугаар сарын 06-нд Ардчилсан намын Их хурлыг зохион байгуулахтай холбогдуулан хурал зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат АН-ын байранд хэвлэлийн хурал хийнэ.


“ТАНАН” ТӨВ

15.00 цагт: ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Хөхтөний экологийн лабораторийн эрхлэгч, доктор, профессор Б.Лхагвасүрэн “Зэрлэг амьтдын их нүүдэл: бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдвээр Танан төвийн хурлын танхимд олон нийтэд нээлттэй илтгэл тавина. Утас: 99045949


URL:

Сэтгэгдэл бичих