Б.КОЛЯ ЗАХИРАЛ АА, ТА ЯАГААД МОННИС ГРУППТ ЗОРИУЛАН ТЕНДЕР ЗАРЛАВ

92d3e9cd138d9f79big olloo_mn_1479865762_160600016
“Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-аас авто машин нийлүүлэгчийн тендер зарлаж байгаа тухай өнөөдрийн өдөр тутмын сонингуудад нийтлэгджээ. Гэвч энэ тендерийн материал нь ганцхан компанид зориулан хийгдсэн болох нь тодорхой харагдаж байна. Тодруулбал, машины маркийг NISSAN PATROL Y-62 LE-High хэмээн тусгайлан заажээ. Яг өнөөдрийн байдлаар дээрх маркын автомашиныг Монголд ганцхан МОННИС групп оруулж ирэн худалдаалдаг.

Тендерийн тухай хуульд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нээлттэй тендер зарлах тухай тусгайлан заасан байдаг. Гэвч “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-аас авто машин нийлүүлэгчийн тендер зарлахдаа шалгаруудаа тухайлсан нэг компанид зориулсан байдлаар бэлтгэсэн байна.

“Тендерийн тухай хуулийн 21.2.Захиалагч тендер шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тод, нээлттэй зарлах бөгөөд сонирхсон этгээдэд саадгүй олгоно” гэсэн байгаа юм.
Гэвч энэ тендерийн бичиг нь эхнээсээ хэн нэгэнд “зориулагдан” үйлдэгдсэн учир бусад энэ төрлийн бизнес эрхлэгчдэд боломж олгохгүй гэсэнтээ адилхан сонсогдож байна.

“Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ын даргаар Б.Коля ажилладаг. Тэгвэл Б.Коля захиралд тусгайлан тэр тусмаа МОННИС группт зориулан тендер зарлах ямар шалтгаан байв.

П.АНИР
Оллоо.мн

 


URL:

Нэр: zochin Огноо: 23 November 2016

ЗАМЫН ЦАГДААГИЙН УРД ТАЛЫН НАРХАН ХОТХОНЫ ГОМО МӨНХӨӨ ЧИ БАЙРНЫХАА БАНДИЙГ ТАТАЖ ЧАНГААХАА ХЭЗЭЭ БОЛИХ ХҮН БЭ ИЧДЭГГҮЙ МУУ ШОРОНГИЙН ГОМО

Сэтгэгдэл бичих