Манайх 50 ам.доллароор зардаг нүүрс дэлхийн зах зээл дээр 250 ам.долларт хүрчихлээ

4904
Коксжих нүүрс дэлхийн зах зээл дээр 245 ам.доллар хүрлээ. Эрэлт их байгаа гэдгийг ч эх сурвалжууд мэдээлсэн байна.

Гэтэл манайх 50 ам.доллароор худалдсаар. Бүр 28 ам.доллар байсныг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “нүүрсний бодлого” ярьж байж өсгөсөн. Гэвч дэлхийгээс хоцорсоор л байна. Бидэнд одоо юу байна вэ. Ухаж илрүүлээд, хил давуулан зөөж буй нүүрс л байна. Өдөртөө хэдэн машин хил давж байгааг нарийн тооцоолсон дүн мэдээ алга. Гэхдээ 80-100 тонн ачаатай автомашинууд урд хил рүү цуваа болон тээвэрлэлт хийсээр л байна.

1479884314_nuurs

Одоо бусдыг тэжээж ханалаа шүү дээ. Ард түмэн чинь туйлдаж гүйцлээ. Ядаж нүүрсээ дэлхийн үнээр зардаг болмоор байна. 250 ам.доллароор зарж чаддаггүй юм бол 100 доллароор ч зарсан болж байна. Үүний дараа манай эдийн засаг эрс сайжирч, иргэдийн нуруу ч тэнийж эхэлнэ биз.

Хэнтэй ямар тохироо хийсэн болоод 250 ам.долларын үнэтэй нүүрсээ 50 ам.доллароор зараад сэтгэл амар суугаад байдаг юм бэ. Үнэхээр ойлгох юм алга. Олсон ашгийнхаа талыг нь идсэн ч Монгол Улс хөгжиж болохоор цаг үе тохиогоод байна шүү дээ. Ноёд минь ухаараач.

Шар хүү

Үндэстэн агентлаг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих