TWITTER-ИЙНХЭН САНАМСАРГҮЙГЭЭР ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙНХАА ХУУДСЫГ ХААЖЭЭ

download (1)

Twitter-ийнхэн санамсаргүйгээр компанийн үүсгэн байгуулагчдын нэг Жек Дорси /Jack Dorsey/-гийн хуудсыг хаажээ. Энэ тухай The Verge мэдээлсэн байна.

Dorsey-гийн өөрийнх нь хэлснээр “дотоод алдаа” гарсан аж. Нийгмийн сүлжээний үүсгэн байгуулагчийн хуудсыг нийт 15 минут “хаасан” байна. Энэ нь яагаад ямар нөхцөл байдалд болсон нь тодорхойгүй байна.

Twitter нь хэт даврагч болон дайсагнагч хэрэглэгчдийг тодорхой нөхцөлд өмгөөлж буй хэрэг биш үү хэмээх шүүмжлэл их байна. Сошиал компанийн ажилтнууд сүүлийн үед нэлээд хариуцлагагүй байгааг энэ явдал бас гэрчилж байна. Хэд хоногийн өмнө Facebook-ийн эзэн Цукербергийг нас барсан гэлцэж байсан билээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.